solongonews
Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
2023-05-18 17:11
Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

   Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 18-нд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж буй Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой Ши-ань хотод хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин дарга:

- Хуучин найзтайгаа Ши-Ань хотод уулзаж байгаадаа баяртай байна. Эрхэмсэг ноён таныг Хятадад хүрэлцэн ирж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийж байгааг баяртай угтаж байна. Хятад, Тажикистан дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны харилцаа сайн хөршийн найрамдалт харилцаанаас иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу үсрэнгүй хөгжсөн. 2019 онд миний бие танай улсад төрийн айлчлал хийж, Хятад, Тажикстан хоёр орны хөгжлийн хамтын цогц, аюулгүй байдлын хамтын цогц байгуулна гэж бид зарласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр орны хамтын цогцууд бүтээлч чанартай таатай ахиц дэвшил гаргасан гэж хэллээ.

     Хятад, Тажикстан хоёр орны харилцаа гүн зузаан түүхэн үүсэл хөгжил, улс төрийн бат бөх үндэс суурьтай бөгөөд хамтын ажиллагааны баялаг агуулгатай байдгаас олон нийтийн өргөн дэмжлэгийг хүлээсэн юм. Шинэ нөхцөл байдалд хоёр орны ард түмний гэрэлт ирээдүйд илүү анхаарч, олон салбарын хамтын ажиллагааны түвшинг бүх талаар сайжруулан, үеийн үед сайн найзууд байх, жаргал зовлонгоо хамтатгаж, харилцан ашигтай, хамтаар хөгжсөн Хятад, Тажикстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд Тажикстаны талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэлээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл