
11-р сарын 16-наас 18-ны хооронд ХКН-ын ӨМӨЗО- ы хорооны намын нарийн бичгийн дарга Шы Тайфэн Хөххот, Бугат, Ордос хотод ажиллан, өндөр чанарын эдийн засгийн хөгжил, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх талд судалгаа хийж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголын талаар хийсэн чухал илтгэлийг нарийвчлан судлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Тэрээр хэлсэн үгэндээ, өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг ахиулахын тулд бид инновацад анхаарлаа хандуулж, зах зээлд чиглэсэн үйл ажиллагааг дагаж мөрдөх, дотоод болон гадаадад судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, инновац, ялангуяа технологийн шинэчлэлд найдах хэрэгтэй. Орон нутгийн давуу талыг түшиглэж, гол аж ахуйн нэгжид найдаж, хөрөнгө оруулалтыг зөв оновчтой хийж, аж үйлдвэрийн сүлжээгээ өргөжүүл ёстой гэжээ. Мөн ннновац нь технологи, хөрөнгөтэй хамааралтай болохыг тэмдэглэж, янз бүрийн хэлбэрийн хөрөнгө оруулалтын татах бодлогыг боловсруулах хэрэгтэйг онцоллоо.
Шы Тайфэн нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар хэсэн үгэндээ, ашиглах арга хэлбэрийн хувиргалтыг түргэтгэх, эрчимтэй боловсруулалтыг эрчимтэй хөгжүүлэх, бохирдолгүй, дахин боловсруулалт хийсэн нүүрстөрөгч багатай хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх, нөөцийн хувиргалт, үнэ цэнийн түвшинг дээшлүүлэх, орчин үеийн эрчим хүчний эдийн засагт сайн ажил хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.
Шы Тэйфэн Хатан голын экологийн хамгаалалт, засан сайжруулах талаар маш их анхаарч, Хатан голыг улс төрийн томоохон үүрэг хариуцлагаас үр дүнтэй хамгаалахыг цохон тэмдэглэв.
