solongonews
Ли Кэчян Европын зөвлөлийн дарга Шарль Мишельтэй уулзав
2022-12-02 12:53
Ли Кэчян Европын зөвлөлийн дарга Шарль Мишельтэй уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 01-ний өдөр Ардын Их Хурлын Танхимд Европын Зөвлөлийн дарга Шарль Мишельтэй уулзжээ.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Европ бол дэлхийн энх тайвныг хамгаалж, хөгжлийг ахиулагч гол хүчнүүд юм. Ши Жиньпин дарга тантай найрсаг хэлэлцээ хийлээ. Харилцан хүндэтгэж, голчоор харьцах зарчмын дагуу Европтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө эвтэй зохицуулан, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, дэлхийн аж үлдвэр болон ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, Хятад-Европын иж бүрэн стратегийн түншийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн. Түүнчлэн Европ тивийн интегралчлалын үйл явцыг Хятад улс дэмжиж, Хятад, Европ харилцан нээлттэй байдлаа өргөтгөхийг хүсэж байна.Хятад, ЕХ нь НҮБ-аар төв болгосон олон улсын системийг дэмжиж, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны системийг хамгаалж, чөлөөт худалдаа, шударга худалдааг дэмждэг. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд шинэ дээд хэмжээнд хүрээд байна. Хятад улс Европын холбооны талтай макро бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, гол салбаруудад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал болон дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтран хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилтуудыг шийдвэрлэхэд бэлэн байна. Хятад улс Европын интеграцийн үйл явцыг тууштай дэмжиж, эв нэгдэлтэй, хөгжин цэцэглэсэн ЕХ-ыг харна гэж найдаж, олон улсын үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэхэд ЕХ-ыг дэмжиж байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд ээдрээтэй асуудал, сорилтууд тулгарч байна. Хятад, ЕХ хоёр талын нээлтээ тэгш эрх, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд тулгуурлан өргөжүүлнэ гэдэгт бид найдаж байна. Хятад улс гадаад ертөнцийг нээх үндэсний үндсэн бодлогыг тууштай баримтлах бөгөөд нээлтийн үүд хаалгаа илүү өргөн, өргөн цар хүрээтэй нээх болно. Бид зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйд суурилсан олон улсын бизнесийн орчинг бүрдүүлж, бүх төрлийн бизнес эрхлэгчдэд эрх тэгш, шударга хандаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчдийг Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийхэд нь халуун дотноор угтан авах болно. Хятад улс өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үйл явцад санхүүгийн салбарын нээлтийг тогтвортой дэмжиж, гадаадын хир тэнцсэн хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд урамшуулан дэмжих болно".

Шарль Мишель хэлэхдээ "Европын Холбоо нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын тал шинэ ээлжийн ЕХ-БНХАУ-ын удирдагчдын уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэн хүлээж байна" гэжээ.

Хоёр тал анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар мөн санал солилцжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл