
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 05-р сарын 13-ны өдөр Наньян хотын Жэчуань шяньд ирж, урд хэсгээс хойд хэсэгт ус дамжуулах төсөлтэй танилцлаа.

Ши Жиньпин дарга Таоча сувгийн Хаб төсөл, Дан Жянкүө усан сан ба Жюжүн суурингийн Зүөжуань тосгон зэрэг газруудаар явж, урд хэсгээс хойд хэсэгт ус дамжуулах төслийн барилга байгууламж, менежмент, ашиглалт, усны эх үүсвэрийн экологийн хамгаалалтын талаар танилцуулга сонсон, урд хэсгээс хойд хэсэгт ус дамжуулахын зэрэгцээ иргэдийг нүүлгэн тохижуулах, онцлог аж үйлдвэрийг хөгжүүлэх, шилжин суурьшигчдын орлогыг нэмэгдүүлэх талын ажилтай танилцав. Дарга Ши Жиньпин замдаа машинаас бууж, буудайн ургалтыг үзэж, зуны үр тарианы үйлдвэрлэлтэй мөн танилцсан байна.





