БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг Чинхуа их сургууль байгуулагдсаны 110 жилийн ой 04-р сарын 19-нд боллоо. Чинхуа их сургуулийн оюутнууд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг сургуульдаа угтан авлаа. Ши Жиньпин дарга 1975-1979 онд Чинхуа их сургуулийг Химийн факультетад суралцаж байсан юм. Чинхуа их сургуулийг дүүргэсэн Хятадын дээд удирдагч эх сургуулийнхаа 110 жилийн ойд халуун мэндчилгээ дэвшүүлж, Хятадын дээд боловсролын хөгжлийг зурагласан байна.
Чинхуа их сургууль бол технологиор гол болгосон инженерчлэл, мэдээллийн технологийн хөтөлбөрийн чанараар дэлхийд дээгүүр бичигддэг ерөнхийлсөн их сургууль юм. Дарга Ши Жиньпин Чинхуа их сургуулийг Хятадын дээд боловсролын далбаа гэж нэрийдэж байв. Чинхуа их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалд эхний 15-д бичигддэг.
Дарга Ши Жиньпин 04-р сарын 19-нд Чинхуа их сургуультай танилцахдаа дүрс бичлэг болон ухаалаг техникийн лабораторитой танилцаж, бие даан инноваци бүтээх, дэлхийн шинжлэх ухааны судалгааны гол гол төв болон инновац бүтээх төвийн байгуулалтыг дэмжиж байгаа тухай танилцуулгыг сонссон байна. Ши Жиньпин дарга:
- Чухал бүтээмжүүд суурь судалгаанаас ирдэг. Мөн салбар сундалсан судалгаанаас ирдэг. Их сургуулиуд энэ тал дээр давуу талтай юм. Чинхуа их сургуулийг салбар сундалсан судалгааны хурдасгагч болохыг хүсэж байна гэж хэллээ.
Ерөнхийлсөн их сургууль болсны хувьд Чинхуа их сургууль дүрслэх урлагийн боловсролын салбарт Хятад улсад тэргүүлж байна. Чинхуа их сургуулийн дүрслэх урлагийн дээд сургууль бол 1956 оны 11-р сард байгуулагдсан Төвийн дүрслэх урлагийн дээд сургууль, БНХАУ-ын дизайн бүтээдэг анхны дээд сургууль юм. БНХАУ-ын төрийн сүлд бол тус сургуулийн анхны шилдэг бүтээлийн нэг болно.
Дарга Ши Жиньпин Чинхуа их сургуулийн дүрслэх урлагийн дээд сургуультай танилцахдаа, дүрслэх урлагийн бүтээлийг ард олны сайн сайхан амьдралын шаардлагад үйлчлүүлэх хэрэгтэй гэжээ.
Чинхуа их сургууль байгуулагдаж эхэлсэн үеэс биеийн тамир спортыг чухалчилсаар ирсэн юм. Ши Жиньпин дарга Чинхуа их сургуулийн спортын ордон зэрэгтэй танилцаж, тэнд дасгал сургуулилт хийж байсан сагсан бөмбөгийн багийн тамирчидтай уулзав. Тэрээр Чинхуа их сургуулийн шилдэг уламжлалыг бадруулан сайн суралцаж, биеэ сайн чийрэгжүүлэхийг хүссэн байна.
Чинхуа их сургуульд Ши Жиньпин багш сурагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна. Тэрээр:
- Хятад улс дэлхийн тэргүүний их сургуулийг байгуулахыг зорьж байна. Тэргүүний сургууль байгуулах зорилт хязгааргүй бөгөөд үргэлж төгөлдөржиж байдаг юм. Тэргүүний их сургууль байгуулахад боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэн сургаж, тэргүүний тогтолцоо байгуулж, инноваци бүтээх хүчин чадлаа тасралтгүй дээшлүүлэн нээлттэй хамтран ажилласан байх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Өөрийн төрөлх сургуульдаа тэрээр залуучуудад хандан:
- Хятад улсын боловсролын систем том мастер хүмүүжүүлэн гаргаж чадна. Хүүхэд залуучууд эрэлхэг зоригтой, ёс суртахуунтай чадварлаг хүн болон хүмүүжиж, том үүрэг хариуцлага үүрэх хэрэгтэй. Сэтгэлдээ ихийг тээж явбал сая үндэстний сэргээн мандалтын их үйлсэд үүрэг хариуцлагатай байж чадна гэж хэллээ.

04-р сарын 19-нд, сурагчид дарга Ши Жиньпинийг угтаж байна

1911 он, Чин гүрний захиргаа Чинхуа цэцэрлэгийг Чинхуа танхим гэж нэрлэн 04-р сарын 29-нд Чинхуа танхим хичээлээ эхлүүлсэн байна. Чинхуа танхимын тэмдэг.

1912 он, Чинхуа танхим, Чинхуа сургууль нэг нэрээ өөрчилжээ. 1928 онд Улсын Чинхуа их сургууль гэж нэрээ өөрчилжээ. Өнгөрөгч зууны 30-аад оны үеийн Чинхуа их сургуулийн хаалга

Чинхуа их сургуулийн хаалга

Чинхуа их сургуулийн дүрс бичлэг болон ухаалаг техникийн лабораторийг 2001 онд байгуулжээ

Оюунлаг сүлжээ нь найман дагуулаас бүрддэг. Дунд тойрог замд байрлах 8 дагуул олон орныг хамарсан хиймэл дагуулын холбооны сүлжээг бүрдүүлж байна

Баруун спортын ордон бол Чинхуа их сургуулийн дээр үеийн дөрвөн
том барилгын нэг юм

Бэлтгэл дасгал хийж байгаа сургуулийн сагсан бөмбөгийн баг

Чинхуа их сургууль
