solongonews
Дипломат харилцааг баримталж, найрсаг байдлыг хадгална
2022-01-26 10:28
Шинэ оны эхэнд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И урилгаар Эритрей, Кени, Комород гурван улсад айлчилсан байна. Хятадын ГХЯ-ны сайдын оны эхэнд хийх анхны айлчлалаа Африк тивд болсон нь Хятадын32 жилийн турших дипломат харилцааны сайхан

    Шинэ оны эхэнд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И урилгаар Эритрей, Кени, Комород гурван улсад айлчилсан байна. Хятадын ГХЯ-ны сайдын оны эхэнд хийх анхны айлчлалаа Африк тивд болсон нь Хятадын32 жилийн турших дипломат харилцааны сайхан уламжлал болох юм. Дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үргэлжлэн дэгдэж буй нөцөл байдалд ч Хятадын Гадаад харилцааны сайдын айлчлал төлөвлөөгөөний дагуу ажилласан байна. Энэ нь Хятад Африкийн нөхөрсөг харилцааг бүрэн харуулж байгаа юм.

     Ван Игийн Африк дэх айлчлал нь Африктай хамтын ажиллагаа өрнүүлэх, цар тахлыг бүрэн даван туулах, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх, Хятад, Африкийн хамтын ашиг сонирхлыг тууштай хамгаалах тодорхой зорилттой юм. Энэхүү зорилт нь Хятад, Африкийн хооронд хамтран ажиллах тулгамдсан зорилтуудыг багтаасан төдийгүй, Хятад, Африкийн хамтын ажиллагааны дараагийн үе шатны хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгож, Хятад, Африкийн хамтын ажиллагаа дэлхий дахинд чухал ач холбогдол үзүүлэхийг онцолсон байна.

     Цар тахалын эсрэг хамтдаа тэмцэх, Хятад, Африк бие биедээ туслахыг шаардаж байна. Дэлхий нийтээрээ Омикрон вирусын халдварын шинэ сорилтод тулгарч байгаа бөгөөд Хятад улс Африкийн найзын хувьд хэзээ ч зүгээр суухгүй юм. Ковид-19 дэлхийн хэмжээнд дэгдэснээс хойш Хятад улс Африктай тахлын эсрэг дээд хэмжээний уулзалт хийсэн дэлхийн анхны орон болсныг Африкийн хэвлэлүүд анзаарч, Хятад улс Африкийн олон оронд удаа дараа вакцин болон бусад материалаар дэмжисэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.Өдгөө Хятад улс бол Африкийн орнуудад хамгийн том вакцин хангааж байгаа орон мөн. Африкийн холбооноос 2022 он гэхэд Африкийн хүн амын 60 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилтыг биелүүлэхийн тулд Хятад улс Африкт дахин нэг тэрбум тун вакцин хангаана гэж дарга Ши Жиньпин зарласан бөгөөд хэрэгжиж эхлээд байна. Хятад улс хамгийн түрүүнд Африкийн орнуудтай вакцин үйлдвэрлэх хамтын ажиллагаа өрнүүлсэн орон болно. 2021 оны 7-р сард Египет Синовак вакцины эхний багцыг орон нутагт үйлдвэрлэж дуусгасан бол Марокко Хятадын Синопарм вакцины нөөцийн уусмалын дэд савлагааг хийж эхэлжээ. Хятад улс вакцины дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болох "анхны шинж чанарыг" баримталж, Африкийн орнуудыг бодит үйл ажиллагаагаар тахал өвчинтэй тэмцэхэд идэвхтэй дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэг, Африктай тахлын эсрэг хамтын ажиллагааны хурдыг тэргүүлж байгааг баримт нотолж байгаа юм. Энэ нь зөвхөн хоосон амлалт бичдэг зарим улс орнуудаас эрс ялгаатай юм.

      Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Африк хамтдаа хөгжлийн хөдөлгүүрийг бий болгоно. 2021 оны 11-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурал амжилттай болж, дарга Ши Жиньпин Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны "Есөн төсөл"-ийг зарлаж, Хятад, Африкийн ирэх гурван жилийн хамтын ажиллагааны томоохон төлөвлөгөөг гаргасан. Байна.  Үүнийг Африкийн орнууд өндрөөр үнэлж байна. Ван Игийн Африкт айлчлах үеэр "Есөн төсөл" нь амжилтад хүрч байлаа. "Цар тахлын дараах үе" болон дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагад анхаарлаа хандуулж, Хятад Африкийн хамтын ажиллагаа, Хятад Африкийн хамтын ажиллагааны чанар, ахиц дэвшлийг хамтаар дэмжиж, өндөр чанартай, ард түмний амьжиргаа, тогтвортой байдлын чиглэлд ахих болно. Ийм учраас Хятадын гадаад хэргийн сайд өөрийн байр суурийг итгэлтэйгээр илэрхийлж, Африкийн төлөө хэн илүү ихийг хийсэн, Африкт хэн илүү их хувь нэмэр оруулсан, Африкийн ард түмний төлөө илүү их хүч хөдөлмөр зарцуулсан зэргийг харьцуулж чадах болно.

       Зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Африк шударга ёсыг хамгаална. Зарим улс орон ардчилал, хүний ​​эрх гэх нэрийдлээр бусдын дотоод хэрэгт дур зоргоор хөндлөнгөөс оролцож, үзэл суртлын сөргөлдөөнийг хэтрүүлж, хөгжиж буй орнуудын гадаад орчныг сүйтгэж, олон улсын эв найрамдалтай уур амьсгалыг алдагдуулж байгааг Хятад, Африкийн аль аль нь таниж байна. Иймээс Хятад Африк хоёр орон нь дээрэлхэх, нэг талын үйлдлийг эсэргүүцэж, улс орон бүр өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжиж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, хамтдаа чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийн хүсэж байна.

     Хятад улсын ГХЯ-ны сайдын шинэ онд Африкт хийсэн анхны айлчлал нь хоёр талын хүндрэл бэрхшээлийг даван туулж, хамтын хөгжлийг эрэлхийлэх хүчтэй хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны асар их нөөц боломж, өргөн ирээдүйг харуулж байгаа юм. Хятад-Африкийн найрамдлын харилцаа уламд эрчимжиж, шинэ эрин цагт Хятад-Африкийн  хувь заяааны хамтын цогц аажмаар уламд их хөгжих болно.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Ардын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл