Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 15-нд Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфулитай утсаар ярьсан байна.
Ши Жиньпин дарга Жон Магуфули ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд дахинтаа баяр хүргэжээ.
Дарга Ши Жиньпин:
- Хятад, Танзанийн уламжлалт нөхөрлөлийг хоёр орны ахмад үеийн удирдагчид биечлэн бий болгосон юм. Хятад улс Танзанийн итгэлт найз, мөн сайн нөхөр билээ. Танзанийн өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн бие даан хөгжихийг Хятад улс тууштай дэмжинэ. Мөн Танзани улстай дээд давхаргын солилцоог эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудал дээр харилцан дэмжихэд бэлэн байна. Хятадын олон компаниуд Танзани улсад хөрөнгө оруулах, дэд бүтцийн барилга байгууламж, нөөц баялгийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэхийг Хятад улс дэмжиж байна. Хятад улс Танзанийн талтай нягт хамтран ажиллаж, хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт, Хятад Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурлын үр дүнг хамтдаа хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Хятад, Танзанийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахад хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэсэн байна.
Жон Магуфули Танзани улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд Хятадын тал улс төрийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн бөгөөд Ши Жиньпин даргын гайхалтай удирдлага дор Хятад улсын гаргасан аугаа амжилтыг өндрөөр үнэлжээ.
