solongonews
Ши Жиньпин Эрдоган нар харилцан баярын цахилгаан илгээв
2021-08-04 11:16
Ши Жиньпин, Эрдоган нар харилцан баярын цахилгаан илгээв.

Наймдугаар сарын 04-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин болон Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа:

Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш Хятад, Туркийн харилцаа тогтвортой хөгжсөөр ирлээ. Хоёр тал 2010 онд стратегийн хамтын ажиллагааны харилцааг тогтоосны дараа олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаанд ахиц бий болов. Өнгөрсөн оноос хойш цар тахлын нөхцөл байдалд хоёр тал бие биенээ дэмжин, вакцины хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байж, хоёр ард түмний нөхөрлөлийг бататгаж чадлаа. Би Хятад, Туркийн харилцааны хөгжлийг онцлон үзэж, ерөнхийлөгч Эрдогантай хамтаар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, бие, биенийхээ ашиг сонирхол, анхаарал тавьж буй томоохон асуудлуудыг ойлгож дэмжин, хөгжлийн стратегийн уялдаагаа түргэтгэж, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцаагаа тогтвортой хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмэндээ үр ашгийг нь хүртээхийг хүсэж байна гэжээ.

Эрдоган баярын цахилгаандаа: Өнгөрсөн хагас зууны турш Турк, Хятад хоёр улсын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарт ихээхэн амжилт олсон. Хоёр тал харилцан бие биеэ хүндэтгэсэн суурин дээр стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутаг, түүнчлэн дэлхий нийтэд идэвхтэй үр нөлөө үзүүлсэн. Цар тахлын эсрэг хоёр тал бие биедээ туслан, иргэдийнхээ эрүүл мэндийг баталгаажуулж чадлаа. Туркийн тал хоёр талд харилцааны хөгжлийг чухалчлан үзэж, Турк, Хятадын стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлэн хөгжүүлэх болно гэлээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл