solongonews
Дарга Ши Жиньпин: Шямэний Их Сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээв
2021-04-06 20:57
Дарга Ши Жиньпин Шямэний Их Сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээв

ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 06-ны өдөр Шямэний Их Сругууль байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээж, сургуулийн багш оюутнууд болон гадаад, дотоодын төгсөгчдөд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин дарга баярын захидалдаа Шямэний Их Сургууль нь гайхамшигт уламжлалтай сургууль болохыг онцлов. Тэрээр "100 жилийн турш тус сургуулийг үүсгэн байгуулагч ноён Чэнь Жягэний хүсэл эрмэлзлийг баримтлан, "Эх оронч, хувьсгалч, биеэ даасан, шинжлэх ухаанч" үзлээр сургуулийн онцлог шинж чанарыг бий болгон, маш олон чадварлаг боловсон хүчин бэлдэж, улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал болон хятадын соёлыг түгээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм гэж тэмдэглэжээ.

Дарга Ши Жиньпин "Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах аяныг эхлүүлээд байна. Шямэний Их Сургууль намын боловсролын тухай чиглэлийг тууштай баримтлан, цаг үетэй мөр зэрэгцэн урагшлах, дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулж, бүс нутгийн хөгжил, үндэсний стратегийн чадавхыг бүх талаар дээшлүүлж, хятадын үндэстнүүдийн эв нэгдлийг биелүүлэн, орчин үеийн социалист улс орныг байгуулах, хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж онцоллоо.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл