БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 31-нд болсон Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын III хуралд бичгээр үг хэллээ.
Ши Жиньпин дарга:
- Афганистаны хямрал олон жил үргэлжлэн, ажил үйлдвэрлэл зогсонги байдалд орж, сэргэн босголтын гол зангилгаа цаг үедээ ирээд байна. Афганистан бол хуралд оролцож буй улс орнуудын хамтын хөрш, түнш бөгөөд уул усаараа залгалдсан хувь заяаны нэгдмэл цогц болох юм. Энх тайван, тогтвортой, хөгжин цэцэглэсэн Афганистаныг байгуулах нь тус орны ард иргэдийн хүсэл тэмүүлэл болох төдийгүй бүс нутаг, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ.
“Найрсаг дотно хөрш орон нь улс үндэсний хөгжилд эрдэнэ мэт үнэтэй”. Хятад улс Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд тус орны энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд анхаарсаар байгаа гэжээ.
