solongonews
Куб улсын удирдагчид баяр хүргэв
2021-01-01 21:59
Куб улсын удирдагчид баяр хүргэв.

    01-р сарын 01-нд Кубын хувьсгалын ялалтын 62 жилийн ойг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кубын Коммунист Намын Төв хорооны 01-р нарийн бичгийн дарга Раул Кастро, БНКУ-ын дарга Диаз-Канел нарт баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга:

- Кубын хувьсгал ялалт байгуулсан 62 жилийн турш нийт ард түмэн хувьсгалын ялалт амжилтаа тууштай хамгаалж, улс орныхоо бүтээн байгуулалтад асар том ахиц дэвшил гаргасан юм. Хятад, Куб бол сайн найз, сайн ахан дүүс, сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Хоёр орон жаргал зовлонгоо хуваалцан, харилцан туслалцаж, цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж, уламжлалт найрамдлаа улам бэхжүүллээ. Миний бие хоёр орны харилцааг машид чухалчилдаг бөгөөд Кубын удирдагчидтай хамт хоёр нам, хоёр орны найрамдлыг цааш нь үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ. Д.Хүчитбаатар

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл