Өнөөдөр буюу 05-р сарын 21-нд Ши Жиньпин дарга, Пакистаны Ерөнхийлөгч Алви нар Хятад, Пакистан дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярт зориулж, харилцан баярын цахилгаан илгээж, мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хятад, Пакистан бол бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд бие биенийхээ язгуур ашиг сонирхол, чухал асуудлуудтай холбоотой асуудлаар бие биеэ тууштай дэмжиж байна. Хоёр орны харилцан итгэлцэл, найрамдалт харилцаа нь олон улсын харилцааны 70 жилийн туршилтыг даван туулж, үргэлж хад чулуу шиг бат бөх байсаар ирсэн юм гэжээ.
Алви баярын цахилгаандаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд Пакистан, Хятад улс үргэлж эв нэгдэлтэй байж, итгэлцэж, бие биенээ хүндэлж, дэмжиж, аз жаргал, зовлонг хуваалцаж ирсэн юм гэжээ.
