solongonews
Ши Жиньпин Сальвадорын ерөнхийлөгч Букертэй хэлэлцээ хийв
2019-12-04 10:10
Ши Жиньпин Сальвадорын ерөнхийлөгч Букертэй хэлэлцээ хийв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сальвадорын ерөнхийлөгч Букертэй 12-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо хэлэлцээ хийсэн байна. Мөн өдөр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Хэлэлцээний үеэр Ши Жиньпин Хятад, Сальвадор дипломат харилцаа тогтоосон нэг жилийн турш, Хятад Сальвадорын харилцааны хөгжлийг эерэгээр үнэлж, Ерөнхийлөгч Букерийг хоёр орны харилцааг хамгаалж хөгжүүлэх талаар зөв шийдвэр гаргаж, улс төрчдийн стратегийн алсын хараа, түүхэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж буйд талархал илэрхийлжээ.

Сальвадорын бүх иргэд миний Хятад улсад хийх айлчлалд ихээхэн анхаарал хандуулж байсан юм. Хятад бол агуу орон бөгөөд олон улсын тавцанд маш чухал байр суурь эзэлдэг, би өрөө ч Хятадын гайхамшигтай түүх, соёл, хөгжлийн том ололт амжилтыг биширдэг. Хятад шиг агуу орон, чин сэтгэлийн анд нөхөдтэй харилцаагаа хөгжүүлснээр улс орны хөгжилд боломж нээгдэж, ард түмэнд бодит ашиг тусаа өгнө гэдэгт итгэж байна гэж Букер хэлсэн байна.

Хэлэлцээнээс өмнө дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Сальвадорын ерөнхийлөгч Букерт зориулан хүндэтгэлийн ёслол хийж, түүний Хятад улсад хийж буй анхны төрийн айлчлалыг угтаж буйгаа илэрхийлжээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүнүүд талуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл