solongonews
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан улс орны нам төрийн удирдах хүмүүс баяр хүргэв
2021-06-26 20:51
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан улс орны нам төрийн удирдах хүмүүс баяр хүргэв.

  Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр болох гэж буйг тохиолдуулан олон орны төрийн намууд, улс төрчид болон найрсаг хүмүүс Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын төв хороонд цахилгаан утас, захиа илгээж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд халуун баяр хүргэж, ХКН-ын олсон гэрэл цацрангуй ололт амжилт, дэлхийн энх тайван, хөгжилд оруулсан томоохон хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.

   Туркменистаны Ерөнхийлөгч Бердымухамедов Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-д халуун баяр хүргэж, ХКН байгуулагдсанаас хойш түүхэн гайхамшигт аялалыг туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш хэрэгжүүлсэн практик нь Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадын хөгжлийн цорын ганц зөв зам гэдгийг дахин нотоллоо хэмээн илэрхийлэв.

  Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча ХКН болон Хятадын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд ХКН бол Хятад улсын дотоод, гадаад сорилтуудыг амжилттай даван туулах, ялангуяа хэт их ядуурлыг арилгах, Ковид -19 халдварыг амжилттай даван туулах гол тулгуур хүч юм. Үүгээр зогсохгүй, Хятадын ард түмний өндөр итгэлийг хүлээсэн, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний сайшаал талархлыг хүлээсэн нам юм. ХКН-ын хүчтэй удирдлага дор Хятад улс улам бүр цэцэглэн хөгжиж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандал, Хятадын мөрөөдлийг биелүүлнэ гэдэгт би итгэж байна гэж илэрхийллээ.

  Үүнээс гадна, ОХУ-ын Коммунист намын төв хорооны дарга Зюганов, Казахстаны Ардын намын дарга, Парламентын доод танхимын намын бүлгийн дарга Конуров, Чехийн нэгдсэн намын дарга, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн дэд дарга Филип, Пакистаны Лалын нэгдсэн холбооны дарга Шабаз, Египетийн Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Шабан, Японы Төлөөлөгчдийн танхимын дарга асан Коно Ёхэй, түүнчлэн Папуа Шинэ Гвинейн Ардын Үндэсний Конгресс намын удирдагч, Ерөнхий сайд асан О'Нил, Конго улсын Хөдөлмөрийн Намын улс төрийн товчооны гишүүн Оваса, Бразилийн Нийгмийн Либерал Намын дарга Вивар, Перугийн Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Виллануева, Панамын Ардчилсан Фронтын дарга Севаманос, Арменийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Казарян, Финландын Коммунист Намын дарга Васанен, Вануатугийн Ногоон Намын Холбооны дарга Какесес, Японы Касүмигаяма зөвлөлийн дарга Кунхиса Оно, Африкийн Шинэ хүсэл сангийн гүйцэтгэх дарга Маклеод нар ч баярын цахилгаан илгээж баяр хүргэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл