solongonews
Дэлхийн том өөрчлөлд манлайлан урагшилнам
2021-02-27 00:35
- Хятадын төрийн тэргүүний 2020 оны дипломат ажиллагааны тойм

2020 он дэлхийн түүхэнд онцгой дурсамжаа үлдээгээд улиран одлоо.  

Энэ онд Ковид-19 хүн төрөлхтнийг нөмрөн дэгдэж, дэлхий нийтэд хүнд ноцтой нөлөө учруулсан.БНХАУ-ын дарга Ши Жиньпин том гүрний удирдагчийн алсын хараа, эрхэм зорилго, дархан үүргийнхээ дагуу төр гүрнүүдийн тэргүүлэгчдийн уулзалтыг эрчимтэй хуралдуулан, цар тахлын эсрэг дэлхийн хэмжээний зөвшилцөлд хүрч, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, Хятад улсын хувь нэмрийг оруулсан. 

Энэ жил олон улсын нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, хүн төрөлхтөн ирээдүй, хувь заяаны уулзвар, сонголт дээр дахин зогссон. Цаг үеийн өөрчлөлт, дэлхийн өөрчлөлтийн хариуд Ши Жиньпин дарга алс хэтийн бодлого боловсруулан, хүн төрөлхтний ирээдүйн сонголтын тухай Хятадын төлөвлөгөө, хятадын санал бодлуудыг дэвшүүлж, түүхэн хөгжил дэвшлийн чиг хандлагад нийцүүлэн, зөв ​​чиглэлд хандуулсан юм.

Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг удирдаж, дэлхийн түншлэлийн сүлжээг гүнзгийрүүлэв 

"Мянган бээрийн алсаас хонь илгээж, найрсаг дархан нөхөрлөлөө батжуулав". 11-р сард Монгол Улсаас хандивласан эхний хэсэг хонь Үхань хотод хүргэгдсэнээр Хятадын интернэт сүлжээг нэгэн зуур шуугиулав. “Үнэн сэтгэлийн талархлаа цайнд шингээв”, Хубэй муж цай болон цар тахлын эсрэг эд материалаар "хариу бэлэг" барьж, “хонины хариуд цай” хэмээх харилцан тусалж дэмжсэн сайхан түүхийг бүтээсэн юм. 

Энэ оны 02-р сарын 27-ны өдөр Ши Жиньпин дарга Ардын Их Хурлын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээр хийснийг хүмүүс хэзээ ч мартахгүй. Тухайн үед Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмэн цар тахалтай ид тэмцэж байсан. Дарга Ши Жиньпин уулзалтын үеэр Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал, арга хэмжээнүүдийг танилцуулж, Хятад улс Монгол Улсыг багтаасан олон улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, тахлын эсрэг хамтдаа тэмцэн, бүс нутгийн болон дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах болно гэдгээ илэрхийлсэн. 

Чухам энэ уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин даргад Монгол Улс Хятад улсад 30 мянган хонь бэлэглэсний гэрчилгээг газар дээр нь гардуулав. 

Өнгөрсөн онд төрийн тэргүүний дипломат ажиллагаагаар хошуучлан, цар тахлын эсрэг эв нэгдлээр гол шугам болгож, Хятадын дипломат алба нь улс орондоо тулгуурлан, дэлхийн өмнө хариуцлага хүлээж, дорнын том гүрний алсын хараа, өөртөө итгэх итгэл, уудам багтаамжтай хэв маягийг дэлхий дахинд мэдрүүлсэн юм. 

- Хүнд ноцтой халдварт өвчин бол нийт хүн төрөлхтний дайсан юм.

- Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол цар тахлыг таслан зогсоох хамгийн хүчтэй зэвсэг.

- Хятадын Ковид-19-ийн вакцины судалгаа, боловсруулалт дуусаж, ашиглалтад орсны дараа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгон ашиглаж, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, хямд төсөр байдлыг хэрэгжүүлэхэд Хятад улсын хувь нэмрийг оруулах болно.

Төрийн айлчлалыг нэг удаа хийн Хятадад болсон гадаадын зочныг хүлээж авах ёслолын арга хэмжээнд долоон удаа оролцож, гадаадын тэргүүн болон олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй 80 удаа утсаар холбогдон, цахимаар уулзалдах шинэлэг арга хэлбэрээр зохиогдсон 22 удаагийн чухал дипломат арга хэмжээнд оролцсон гэх зэргээр Ши Жиньпин даргын хариуцлагатай үйл ажиллагаа олон улсын хамтын ажиллагааг түлхүү дэмжиж, түгшүүртэй цаг үе дэх эрч зориг, шийдэмгий чанарыг тодруулсан юм. 

Дэлхийн яаралтай хэрэгцээ шаардлагын өмнө Хятад улс ДЭМБ болон НҮБ-ын Ковид-19-ийн эсрэг дэлхийн хүмүүнлэгийн салбарын хариу арга хэмжээний төлөвлөгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад улс орнуудтай халдварт тахлын эсрэг туршлагыг хуваалцах зорилгоор хил дамнасан судлаачдын олон зуун удаагийн видео уулзалтыг зохион байгуулсан. "Цар тахлын вакцины төлөвлөгөө"-нд нэгдэж, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн вакцины тэгш хуваарилалтыг дэмжсэн. Их 20-ийн өрөөс чөлөөлөх санаачлагыг бүрэн хэрэгжүүлж, хөгжиж буй 23 оронд 2020 оны 05-р сарын 01-нээс оны эцэс хүртэлх хугацаанд төлөх ёстой өр төлбөрийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж, өрийг чөлөөлсөн хэмжээ 1.35 тэрбум ам.долларт хүрсэн. 

Ши Жиньпин даргын төлөвлөлтийн дагуу Хятад улс байгуулагдсанаас хойших дэлхийн хэмжээний хамгийн том хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлэн, 150 гаруй улс орон, олон улсын 10 байгууллагад цар тахлын эсрэг тусламж үзүүлсэн. 34 улс руу эмнэлгийн мэргэжилтний 36 баг илгээсэн. Эмнэлгийн эд материал үйлдвэрлэгч хамгийн том гүрний давуу талыг тодруулан, 200 гаруй тэрбум амны хаалт, хоёр тэрбум хамгаалалтын хувцас, 800 сая нуклейн хүчлийг бусад улс орнуудад олгосон. 

Өөрийнхөө ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцсан төдийгүй, дэлхий нийтийн эрүүл мэндэд анхааран чадахын хэрээрээ тусалсан.    

   - Хятад улс зөв зүйл хийж байна. Тэр нь юу гэвэл эв нэгдэл гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос хэлсэн байдаг.

Бэрхшээл зовлонг хуваалцаж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх явцад Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний найрамдалт харилцаа улам бүр шат ахисан. 

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд дөрвөн удаа холбогдож, шинэ эрин үе дэх Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй сайжруулан, хоёр улс дэлхийн стратегийн бүтцийн тогтвортой байдлыг хадгалах чухал хүч болсон. Хятад, Европын удирдагчид харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, дэлхийн хэмжээний сорилтод хамтран хариу арга хэмжээ авахаар санал нэгдсэн. Хятад, Америкийн харилцааны хүнд нөхцөл байдлын өмнө Хятад улс бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалахын зэрэгцээ АНУ-тай мөргөлдөөнгүй, сөргөлдөөнгүй, харилцан хүндэтгэлтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн турш Хятад улс их гүрнүүдийн харилцааны ерөнхий байдал тогтвортой, тэнцвэртэй тогтолцоог бий болгохыг тасралтгүй дэмжиж, өөрчлөлтийн үе дэх олон улсын нөхцөл байдалд тогтвортой шинж чанарыг оруулсан. 

Эверестийн хамгийн шинэ өндрийн хэмжээг хамтдаа зарлах тухай Балбын Ерөнхийлөгч Бхандаритэй захидал солилцсон. Камбожийн Хатан хаан Монинеатад "Найрамдлын одон" гардуулсан. Хятад, Мьянмарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор Мьянмарт айлчилж, хоёр орны харилцаа “Хятад, Мьянмарын хувь заяаны цогц нэгдэл”-ийн шинэ эрин үед орохыг дэмжин, мянга мянган жилийн түүхтэй найрамдлын шинэ бүлгийг эхлүүлсэн. Гэх зэргээр нэг жилийн дотор Ши Жиньпин дарга Хятад болон хөрш орнууд хоорондын хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үйлсэд бат бэх суурийг тавьсан. 

Хятад, Африк цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх асуудлаар Африкийн удирдагчидтай тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Хятад, Африкийн найрамдал, харилцан туслалцаа үзүүлэх уламжлалыг бататган бэхжүүлж, цар тахлын эсрэг Хятад-Африк болон олон улсын хамтын ажиллагаанд хүчтэй эерэг энерги оруулсан. Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын IX уулзалтад баярын захидал илгээж, Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааг урьд урьдынхаас илүү ихээр бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүгээр ч зогсохгүй хэдэн мянган бээрийн цаана байгаа Латин Америкт ч гэсэн Ши Жиньпин дарга анхаарал тавьж, 10 орны төрийн тэргүүн нартай холбогдон, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх төлөвлөгөөний талаар ярилцав. Нэг жилийн хугацаанд төрийн тэргүүний дипломат удирдлагын дор Хятад улс болон хөгжиж буй орнууд хоорондын эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа шинэ сорилтуудыг даван туулж, шинэ хандлагыг бий болгосон юм.

Хөгжлийн нээлттэй боломжуудыг хуваалцаж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулав 

12-р сарын 12-ны өглөө Японы бараа ачсан X8015 / 6 галт тэрэг Үхань хотын Ү Жя Шань өртөөнөөс Германы Дуйсбургыг чиглэн хөдөлснөөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэг анх удаа Япон бараа бүтээгдэхүүнийг Европ руу тээвэрлэсэн байна. Цар тахлын дэгдэлтийг анх дэлхий нийтэд зарласан Үхань хэмээх энэ хот одоо дахин сэргэж, тэнгисийн болон төмөр замыг хослуулсан олон улсын тээврийн дамжин өнгөрөх шинэ суваг болоод байна. 

Ши Жиньпин дарга долоон жилийн өмнө хамтдаа хожиж, хамтдаа хуваалцах хөгжлийг бүтээх "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсэн. Долоон жилийн дараа дэлхийн эдийн засаг Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн хүнд уналтад ороход "Бүс ба зам"-ын хамтдаа байгуулах хамтын ажиллагаа нь уян хатан чанараа харуулж, Хятад улс бусад улс орнуудтай хөгжлийн шинэ боломжийг бий болгох, хөгжлийн шинэ түлхэц хүчийг эрэлхийлэх, хөгжлийн шинэ орон зайг өргөжүүлэх чухал индэр болсон.

Худалдаа, хөрөнгө оруулалтын сөрөг чиг хандлагын өмнө Хятад-Европ чиглэлийн галт тэрэг цар тахлын эсрэг хамтын ажиллагааны "амьдралын суваг" болж, Хятад-Лаос чиглэлийн төмөр зам, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам зэрэг хэд хэдэн томоохон төслүүд тогтвортой хэрэгжсэн. Сорилт бэрхшээлтэй тулгарч буй холбогдох улс орнуудын ард иргэдийн хувьд “Бүс ба зам” бол ус ба цахилгаан, цар тахлын эсрэг ховор материал, баталгаатай ажлын байр, гэрэл гэгээтэй ирээдүй юм. 

“Хөгжлийн шинэ нөхцөл байдалд Хятадын гадаадад чиглүүлсэн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, дэлхийн бусад улс орнуудтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг байгуулах болно”. Ши Жиньпин дарга 11-р сарын 19-ний өдөр АПЕК-ийн Бизнесийн удирдагчдын яриа хэлэлцээрийн үеэр чухал илтгэл тавьж, Хятад улс хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бий болгохын гүн гүнзгий утга чанар, дэлхийн ач холбогдлын тухай системтэйгээр тайлбарлав. 

“Харилцан ашигтай хамтын хожил”-оос дэлхий нийт Хятадын дуу хоолойг сонсож, Хятадын үйл ажиллагааг олж харлаа.

Нээлттэй хаалга улам бүр том нээгдэж, Хятад улс боломжоо дэлхий нийттэй хуваалцахад бэлэн байна. 

Цар тахлын нөхцөл байдалд Үйлчилгээний худалдааны үзэсгэлэн, Хятадын импорт, экспортын солилцооны үзэсгэлэн, Хятад улсын олон улсын Импортын экспо, Хятад-АСЕАН-ны экспо зэрэг товлогдсоны дагуу амжилттай зохиогдсон. “Хятад, ЕХ-ны газарзүйн заалтуудын тухай хэлэлцээр”, бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэх талаар идэвхтэй судалсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, гадаадын хөрөнгө оруулалтын хандалтын сөрөг жагсаалтыг цаашид бууруулах зэрэг хууль журмуудыг бүрэн хэрэгжүүлсэн. Чөлөөт худалдааны туршилтын бүсийг өргөжүүлэх, Хайнань чөлөөт худалдааны боомтыг байгуулах ерөнхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж эхэлсэн. 

Ажил хэрэгч бөгөөд хүчирхэг арга хэмжээнүүд нь Хятад улс цаашид нээлттэй бодлогоо өргөжүүлэх тухай итгэл зориг, тууштай байдлыг харуулж байна. 

1.4 тэрбум хүн амтай, дунд орлоготой 400 гаруй сая иргэнтэй, ирэх 10 жилийн хугацаан дахь бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 22 их наяд ам.доллараас давах төлөвтэй байгаа Хятад улс өөрийн зах зээлийг дэлхийн зах зээл, хамтын болон олон нийтийн зах зээл болгох зорилт тавин ажиллаж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй эрч хүч, итгэл зоригийг бий болгосон. 

- Хятад улс дэлхийн эдийн засгийг сэргээхэд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэх болно гэж Швейцарийн эдийн засгийн нийгэмлэгийн ахлах эдийн засагч Рудольф Минч хэлсэн юм. 

Шинэ боломж, шинэ нөхцөл байдлын хариуд Хятад улс ногоон хөгжлийг дэмжиж, эх дэлхийгээ хамгаалах тал дээр анхаарал тавьж байна. 

- Цар тахал бол нэгэн удаагийн хямрал юм. Гэхдээ бид хямралын дундаас шинэ боломжуудыг олж, өөрчлөгдөж буй нөхцөл байдлын дор шинэ нөхцөл байдал бий болгох зоригтой байх ёстой гэж дарга 06-р сарын 11-ний өдөр дарга Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгч Дутертэтэй утсаар ярих үедээ хэлсэн байдаг. 

Удаах үеийн цар тахлын нөхцөл байдалд хөгжлийн ямар аргыг баримтлах ёстой вэ? Ши Жиньпин дарга “Хүн төрөлхтөн өөрсдийгөө хувьсгах хэрэгтэй болжээ”, цаашид “Авахаас биш оруулахгүй, хөгжил ярихаас биш хамгаалахыг бодохгүй, ашиг ярихаас биш сэргээхийг бодохгүй хуучин замаар явж болохгүй”, харин “Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн “ногоон сэргэлт”-ийг сурталчлах хэрэгтэй” гэж онцлон дурдсан байдаг.

Ши Жиньпин дарга НҮБ-ын 75-р Ерөнхий Ассемблейн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр:

- Хятад улс үндэсний хэмжээнд тогтоосон хувь нэмрээ нэмэгдүүлж, илүү үр дүнтэй бодлого, арга хэмжээ тогтооно. 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын оргилд хүрэхийг хичээж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалтыг биелүүлэхээр хүчин зүтгэх болно гэж дурдсан байна. Хоёр сар гаруйн дараа болсон Уур амьсгалын амбицийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга: “2030 он гэхэд Хятадын ДНБ-ний нэгж дэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2005 оныхоос 65 хувиар буурч, ойн сангийн хэмжээ 2005 онтой харьцуулахад ойролцоогоор 6 тэрбум шоо метрээр нэмэгдэнэ. Салхины эрчим хүч, нарны эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1.2 тэрбум киловаттаас дээш хэмжээнд хүрнэ" гэх зэрэг хатуу амлалтуудыг зарласан байна. 

Энэ бол Хятад улсын өндөр чанартай хөгжлийг дэмжих, ногоон өөрчлөлтийг түргэсгэх ухамсартай үйл ажиллагаа бөгөөд дэлхийн цаг уурын засаглалыг сурталчлах үүрэг хариуцлага юм. 

- Бид хэлсэн зүйлээ хийх болно гэх Ши Жиньпин даргын хэлсэн үг бүхэн үнэтэй байсан. 

- Хятад улс хөгжлийн явцдаа ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжин, шинэ технологид хөрөнгө оруулалт хийж байгаа ба үүгээрээ хөгжил, экологийн хамгаалалт зэрэгцэн оршиж болохыг хөгжиж буй орнуудад харуулсан гэж Бразилийн Рио-де-Жанейро мужийн их сургуулийн олон улсын харилцааны шинжээч Маурисио Санторо хэллээ.

Олон талт үзлийн тугийг өндөрт өргөж, түүхийн зөв талд бат зогсов 

2020 он өнгөрөн одсон хэдий ч цар тахлын улмаас дэлхий даяар өдөр бүр хэдэн зуун мянган халдвар бүртгэгдэж, хэдэн арван мянган хүний ​​амь нас хохирч байна. 

Үүнтэй зэрэгцэн нэг талт үзэл, протекционизм, дээрэлхэх явдал газар авч байна. Улмаар дэлхий дахин нударгаар хэлэлцэх, ноёрхох үзэл, эрх булаалдах улс төрийн эринд эргэж орох уу гэдэгт хүмүүс санаа зовж байна. 

Дэлхий ертөнцөд юу тохиолдсон бэ? Бид юу хийх ёстой вэ? 

- Түүхэн буухиа мод манай үеийнхний гарт ирээд байна. Бид ард түмэнд болон түүхэнд зохистой сонголтуудыг хийх ёстой гэж НҮБ-ын форумын үеэр Ши Жиньпин дарга дэлхийн удирдагчдад хандан уриалга гаргасан. 

Олон улсын харилцааны шинэ хэлбэрийн бүтээн байгуулалт, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. Хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн өнцгөөс Ши Жиньпин дарга Хятад улсын хөгжлийг дэлхийн хөгжилтэй уялдуулан, Хятадын ард түмний ашиг сонирхлыг дэлхийн ард түмний нийтлэг ба үндсэн ашиг сонирхолтой нэгтгэж, бүх улс орны ард түмэн хамтдаа сайн сайхан дэлхийг бүтээхийг уриалж байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд дэгдсэн цар тахал болон зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд бие биедээ нөлөөлж байгаа боловч энх тайван, хөгжил хэмээх эрин үеийн хоёр гол сэдэв өөрчлөгдөөгүй. Нийт улс орны ард түмэн энх тайван хөгжил, хамтын ажиллагаа, хамтын хожлын төлөөх хүсэл эрмэлзэл илүү хүчтэй хүлээлттэй болж байна. 

"Ард түмэн эрхэм дээд, амь нас агуу их гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх", "Сорилт бэрхшээлийг даван туулахын тулд хамтран ажиллах нь олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц сонголт", "Дэлхийн засаглал нь хамтдаа худалдаалж, хамтдаа байгуулж, хамтдаа эдлэх зарчмыг баримтлах ёстой", "Том гүрэн бол том гүрний шинжтэй байх ёстой" гэх зэрэг санаачилгаас "Нэг талт үзэл хол явахгүй", “Тахлын тархалтыг улстөржүүлэх, шошголохыг эсэргүүцэж, “Улс төрийн вирус”-ыг хамтдаа эсэргүүцэх”, “Цар тахлыг “даяаршлын эсрэг” үйл ажиллагаанд ашиглах нь эцэстээ тухайн улс орон болон бусад улс орны нийтлэг ашиг сонирхолд хохирол учруулах болно” гэх зэргээр өнгөрсөн жилд болсон НҮБ, Их 20, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, АПЕК зэрэг олон талт талбаруудад Ши Жиньпин дарга Хятад улсын байр суурийг тодорхойлсон. Мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг дэмжих талаарх Хятадын санал бодлыг дэлхийн нийтэд дамжуулсан.

Олон талт үзлийг бодит үйл ажиллагаагаараа тууштай дэмжиж байна.

- Дэлхий дээр цорын ганц тогтолцоо байдаг. Тухайлбал, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо юм. Зөвхөн нэг л дүрэм байдаг бол тэр нь НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болно гэж 09-р сарын 23-ны өдөр Ши Жиньпин дарга НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзах үеэр тодорхой хэлсэн байдаг. 

Энэ халдварт тахал дэлхийн засаглалын тогтолцоонд оршиж буй тохиромжгүй, үл нийцэх асуудлыг улам ихэсгэсэн. Үүнийг талууд хэрхэн сайжруулахаа бодох ёстой болохоос биш бүгдийг нурааж, шинээр эхлүүлэх шалтгаан болж болохгүй.

Хятадад дэлхийн хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сан, зангилаа байгуулахыг дэмжин, Хятад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гурав дахь үе шатны өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны итгэлцлийн сан байгуулахыг зарлаж, Хятадад дэлхийн газарзүйн мэдээллийн мэдлэг, инновацийн төв байгуулах НҮБ-ын саналыг дэмжин, тогтвортой хөгжлийн том өгөгдлийн олон улсын судалгааны төвийг байгуулсан. Хятад-НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сангийн хугацаа 2025 онд дууссаны дараа таван жилийн хугацаатай сунгах, ойрын таван жилийн хугацаанд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагад дахин 10 сая ам.долларын хандив өргөхийг амлав. Хятад улс олон талт үзлийг тууштай үйл ажиллагаагаараа дэмжиж, олон улсын энх тайван, хөгжлийг дэмжсээр байна. 

Гутеррешийн хэлсэнчлэн "Хятадын дэмжлэгтэйгээр НҮБ үүргээ илүү сайн биелүүлж чадна". 

Урт хугацааны хэтийн төлөвөөр хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад шинэ ахиц дэвшил гаргасаар байх болно. 

Ши Жиньпин дарга 2013 оны 03-р сард Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын хамтын нийгэмлэгт хандан анх удаа энэ ертөнц улам бүр “Хувь заяаны цогц нэгдэл болох болно" гэж дурдсан байдаг. Дэлхий даяар дэгдсэн цар тахал “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийн тухай ойлголтыг илүү гүнзгий бодуулах болсон.

Ши Жиньпин дарга энэ оны 03-р сард Францын Ерөнхийлөгч Макронд эмгэнэл илэрхийлж, захидал илгээхдээ: “Хүн төрөлхтний ​​эрүүл мэндийн цогц нэгдэл”-ийг байгуулах тухай дурдсан. ШХАБ-ын хүрээнд "Эрүүл мэндийн цогц нэгдэл", "Аюулгүй байдлын цогц нэгдэл", "Хөгжлийн цогц нэгдэл", "Хүмүүнлэгийн цогц нэгдэл"-ийг байгуулах тухай чухал санаачилга гаргасан. АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр нээлттэй, хүртээмжтэй, шинэлэг өсөлт, харилцан уялдаатай, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий Ази, Номхон далайн орнуудын цогц нэгдлийг байгуулах тухайд системтэй тайлбарласан. Хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаны уулзвар дээр хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлал улам баяжиж, гүнзгийрэх болно.

Үндэсний түвшинд Хятад улс илүү олон найрсаг түншүүдтэйгээ хоёр талт хувь заяаны цогц нэгдлийг байгуулсан. Бүс нутгийн түвшинд талууд мөн хөрш орнууд, Ази, Номхон далайн бүс, Хятад-АСЕАН, Төв Хятад-Африк, Хятад-Араб, Хятад-Латин Америк зэрэг орнуудын хувь заяаны цогц нэгдлийг байгуулах асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна. Хятад улс дэлхийн түвшинд цахим орон зай, цөмийн аюулгүй байдал, далай, эрүүл мэнд гэх зэрэг салбарын хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тал дээр идэвхтэй дуу хоолой сонссоор байна. 

- Вирусыг устгахад бидэнд хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлал туслах болно гэж Оросын нэрт эрдэмтэн Владимир Биечерика нэгэн нийтлэлдээ бичсэн байна. 

Хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн түүх бол янз бүрийн сорилт, бэрхшээлийг даван туулж ирсэн түүх юм. 

Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг практик үйлдлээрээ хэрэгжүүлснээр бид илүү гэгээлэг маргаашийг угтан авах болно.

Зохиогч: ЛЮ ХУА, ЖЭН МИНДА, ПАНЬ ЖЕ, ЖҮ ХАО
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл