ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны уугуул Жао Тяньвэй аравдугаар сарын 01-нд Тянь Ань Мэнь талбайд зохиогдсон цэргийн парадад оролцож, Хятад улсын дарга Ши Жиньпин болон бүх Хятадын ард түмний өмнүүр алхаж, эр цэргийн бат чанар, мохошгүй зориг санааг харууллаа.

Энэ жил 26 настай Жао Тяньвэй цэргийн албыг 8 жил хааж буй. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парадад түүний алба хааж байгаа Түргэн тусламжийн баг ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний шалгалтад тэнцсэн бөгөөд Хятадын Үндэсний баярын цэргийн парадад анх удаа оролцсон юм.
Энэ удаагийн цэргийн парадад амжилттай оролцохын тулд тэрээр энэ оны 03-р сараас эхлэн Лүөян, Ши-Ань, Бээжин зэрэг газарт 7 сарын хугацааны нэгдсэн сургуулилтад хамрагдаж, долоо хоногт 6.5 өдөр, өдөр бүр 11 цагийн сургуулилт хийж байжээ.
Жао Тяньвэй хэлэхдээ: - Энэ удаагийн цэргийн парадад оролцсоноор би Хятадын Ардын Чөлөөлөх Армийн эрс хатуу зориг санааг мэдэрч, цаашид улам илүү мэрийн зүтгэж, өөрийгөө байнга цэнэглэн, дарга Ши Жиньпиний санаачилсан тэргүүний армийг цогцлоохын төлөө шилдэг цэрэг болохын тулд хичээнэ гэлээ.








