solongonews
Ши Жиньпин Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын ерөнхийлөгчдөд цахилгаан илгээв
2023-05-11 16:01
Ши Жиньпин Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын ерөнхийлөгчдөд цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 10-ны өдөр Киншаса нийслэлтэй, Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын ерөнхийлөгч Феликс Цисекедид цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин цахилгаандаа "Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад их хэмжээний аадар борооны гамшиг нүүрлэж, олон хүн амь насаа алдаж, бэртэж, их хэмжээний эд хөрөнгө сүйдсэнд миний бие Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс нас барагсдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, бэртэж гэмтсэн хүмүүс болон гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард түмэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлье. Та  болон танай ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, эх орноо сэргээн босгож чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл