solongonews
“Бүс ба зам” санаачилгын дагуу “боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа”-г үргэлжлэн ахиулна
2023-02-27 09:41
Хятад улс “Бүс ба зам” санаачилгын дагуу “боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа”-г үргэлжлэн ахиулна.

     Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга бол Хятад улсын зүгээс хөрш зэрэглээ улс орон, бүс нутгуудтай  харилцан ашигтай байх буюу хоёр тал хоёулаа хожих зарчмыг баримтлан, эв нэгдэлтэйгээр хамтаар хөгжих зорилго бүхий санаачилга болно.  боловсролын салбар нь улс орон баяжин хүчирхэгжих, үндэстэн цэцэглэн хөгжих, иргэд аз жаргалтай амьдрахын үндэс суурь болсны хувьд тэр нь Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтэд үндсэн бөгөөд жолоодох чанартай үйлдэл үзүүлдэг. “Бүс ба зам” дагуух улс орнууд түүх соёл, шүтлэг бишрэл, улс төрийн тогтоц , эдийн засгийн хөгжлийн төвшин зэрэг олон талд ялгаа зөрөө ихтэй байдаг. Энэ ялгаа зөрөөг багасгахад нэн тэргүүнд улс орны иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Үүнд боловсролын салбар дах солилцоо хамтын ажиллагаагаар дамжуулан “бүс ба зам” дагуух улс орнуудын иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл, найрамдлыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна Хятад улсаас “Бүс ба зам” дагуух улс оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд салбар салбарын мэргэжлийн боловсон хүчнийг шаардана. Тэдгээр боловсон хүчнийг бэлтгэхэд боловсролын салбар мөн хамгийн чухал үүрэг гүйцэтгэх юм.        

     Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш “Бүс ба зам”-ын байгуулалт нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  олон улсын хамтын ажиллагааны платформ болсоор иржээ.  Хүн төрөлхтний түүхэнд торгоны зам нь дэлхийн олон улсын худалдааны зам төдийгүй мэдлэг боловсрол уламжлан дамжуулах оюуны зам болж байсан юм. Боловсрол нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын  чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд улс орнуудын олон талт ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад маш чухал хувь нэмэр үзүүлсээр иржээ.

     Хятад улс 2016 онд “Бүс ба зам” санаачилгын дагуу хамтдаа “боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа”-г санаачилснаас хойш “Бүс ба зам” дагуух 24 оронтой боловсрол эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулж, зам дагуу орнуудтай хамтран ажиллах талаар эрч хүчээ нэмэгдүүлсээр иржээ. Хятадын Боловсролын яам нь “Бүс ба зам”-ын боловсролын салбарт хамтран ажиллах төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын  18 муж, хот, өртөө засах оронтой хэсэг бүлэг хуваан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, их дээд сургуулиудын хилийн чанадад сургууль байгуулах, боловсролын салбарт солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дэмжсээр ирсэн юм. Бүрэн бус бүртгэлээр 2020 оны байдлаар Хятадын 44 их дээд сургууль “Бүс ба зам” дагуух улс орнуудад хилийн чанадад сургууль эрхлэх 28 байгууллага байгуулж, 47 томоохон төслийг хэрэгжүүлж байна. Мөн 188 улс орон бүс нутагтай боловсролын салбарын солилцоо хамтын ажиллагааны харилцаа тогтоож, 46 том чухал олон улсын зохион байгуулалттай хамтран боловсролын салбарын солилцоо хамтын ажиллагааны арга хэмжээг байнга зохион байгуулж, дэлхийн 51 улс орон бүс нутагтай боловсрол эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулаад байна.

    Өнгөрөгч арван жилд, гадаад оюутнууд “Бүс ба зам” дагуух улс орнуудын боловсролын салбарын олон улсын солилцооны чухал гол цогц байсаар иржээ. Энэ арван жилд Хятад улсын хэмжээнд “Бүс ба зам” боловсролын солилцооны 150 гаруй холбоо байгуулагдаж, үүнээс 113-ыг нь их дээд сургуулиас санаачлан байгуулж, их дээд сургуулиудын хувьд “Бүс ба зам” олон улсын холбоонд нэгдэх нь солилцоо хамтын ажиллагааны чухал арга замын нэг болсон юм.  

    Хойшид Хятад улс “Бүс ба зам” санаачилгын дагуу хамтдаа “боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа”-г үргэлжлэн ахиулж, “Бүс ба зам” боловсролын салбар дах олон улсын солилцоогоор дамжуулан боловсон хүчнийг бэлтгэх арга хэлбэрээ тасралтгүй өөрчлөн шинэчилж, боловсрол, боловсон хүчин, аж ахуй нэгж болон инновацын гинжин хэлхээний уялдаа холбоог улам илүү нягтруулж, “Бүс ба зам” санаачилгыг Хятад улсаас дэлхийн нээлттэй хамтын ажиллагаанд оролцох, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, даян дэлхийн хамтын хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэх олон нийтийн бүтээгдэхүүн болгох зорилго тавин ажиллах болно. 

Зохиогч: Хасмөчир
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл