Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2023-04-26 16:32
Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн оюуны өмчийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин онцлохдоо:
- Энэ 50 жил Хятад улс олон улсын оюуны өмчийн олон талт тогтолцоог тууштай баримталж, тус байгууллагатай өргөн хүрээнд хамтарч, үр дүнд хүрсэн юм. Оюуны өмчийг хамгаалахыг чухалчилж, оюуны өмчийг дээдэлдэг том орны байр сууринаас хичээн ажиллаж, оюуны өмчийн хууль зүйн зохицуулалт, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож иржээ. Цаашид дэлхийн оюуны өмчийн байгууллагатай нягт хамтарч, дэлхийн оюуны өмчийн тогтолцоог илүү шударгаар хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
