2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Бээжинд Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэн-2019 эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин тус үзэсгэлэнд баярын захидал илгээв.
Ши Жиньпин дарга:
Эдийн засгийн даяаршил гүнзгийрэхийн хэрээр үйлчилгээ худалдаа өдөр ирэх тусам олон улсын худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг, олон орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал салбар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөшүүрэг болж байна. Үйлчилгээ худалдааны хөгжлийн ирээдүй өргөн уудам, нөөц хүч маш их байгаа учир бид боломжийг ашиглан "Дэлхийн үйлчилгээ, харилцан ашигтайгаар хамтдаа хуваалцах" сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулах ёстой.
Хятад улс гадаадад улам өндөр түвшинд нээлттэй байх байдлыг дорвитой ахиулж, олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжин, улам өргөн салбарууд дахь гадаад хөрөнгийн зөвшөөрлийг өргөжүүлж, бизнесийн тэргүүний орчныг идэвхтэй бүрдүүлнэ. Хятад улс олон оронтой үйлчилгээ худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй болгон хялбарчилж, эдийн засгийн даяаршил улам нээлттэй, багтаамжтай, түгээмэл ашигтай, тэнцвэртэй, хамтдаа амжилтад хүрсэн чиглэлээр хөгжихийг ахиулахад бэлэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн "Нээлттэй, шинэчлэлтэй, ухаалаг, уялдаатай" байх уриан дор явагдаж байна. Тэгэхээр олон зочид төлөөлөгчид гүнзгий солилцож, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжил дэвшлийг хамтдаа ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиглэлийг удирдан, олон орны ард түмэнд аз жаргал авчирч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулахыг хүсэж байна гэсэн байна.
