solongonews
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх 2022 он
2023-01-19 11:54
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх 2022 он

Тариаланчдын тод томруун үлгэр жишээ хөдөөгийн сэргэн мандалтыг бүх талаас нь дэмжих гайхамшигт хариултыг нэгтгэн хүргэж байна. 2022 онд Хятад улс үр тарианы арвин их ургац хурааж, нийт бүтээгдэхүүн 1.3 триллион гаруй жингээс дээш байгаа бөгөөд найман жил дараалан тогтвортой байж, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлж, хөдөөгийн өнгө үзэмж ихээхэн сайжирч, тариаланчид илүү их ашиг хүртэж, хөдөө аж ахуй, хөдөөгийн орчин үеийн шинэ ахиц дэвшилд хүрсэн байна. Олон улсын эрх зүйн орчин үймээн самуунтай, улсын дотоодын шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын хүнд хэцүү ажлуудтай нүүр тулсан энэ үед "Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид" гурван талын ажлын бат бөх хөгжлийн үр дүн санаанд оромгүй хүчин зүйлийн нөлөөллийг үр дүнтэй даван туулах санаачилгад ялалт байгуулжээ.

Хөдөө аж ахуй илүү чанартай, үр ашигтай

Нэг амуу будааны үр нь "Үндсэн бүтээгдэхүүний хангамжийг хангах нь стратегийн гол асуудал" гэсэн асуудлыг хөндөж, "Хятадуудын будааны аягыг цаг ямагт өөрийн гарт баттай барих ёстой" гэсэн санаа зовнилоор дүүрэн байдаг.

2022 онд Хятадын үр тарианы үйлдвэрлэл гамшгийг эсэргүүцэж, их хэмжээний ургац хураан авч, нийт бүтээгдэхүүн нь 1373.06 тэрбум жин (1жин=0.5кг) байсан нь өмнөх оныхоос 0.5 хувиар өссөн юм. Энэхүү хүнд ургацын хариултын хуудасны ирэлт хэцүү байсан төдийгүй агуу их улсын амуу будааны сангийн суурийг тогтворжуулсан юм. Үр тариаг технологид хадгалах нь Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшилд оруулсан хувь нэмэр 61 хувиас давж, 10 жилийн дотор 7 хувиар өссөн байна. Мөн томоохон ургацын тариалалт, ургац хураалтын бүхэл бүтэн механизацийн түвшин 72 хувиас давж, энэ нь 10 жилийн дотор 15 хувиар өссөн юм. Тариалангийн газар нутгийн хамгаалалтыг сайтар хийж, 2022 оны эцэс гэхэд ган гачиг, үер устай байсан ч ургац хураалтыг батлах, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг 1 триллион гаруй жингээр хангах зорилгоор нийт 1 тэрбум мү (15мү=1га) өндөр стандартын фермийн газрыг бүх Хятадын хэмжээнд байгуулжээ.

Наньгөү тосгоны жимсний фермийн Лю Рүньши хэлэхдээ “Буурцаг болон хүнсний ногоог ээлжлүүлэн тарих технологи, физик шавжийн хяналтын технологийн арга хэмжээг хэрэгжүүлэн стандартын дагуу тариалснаас энэ жилийн жимсний 17 мү талбайд 200 мянга гаруй юанийн орлого олсон. Сайн чанарын ачаар "Янь-Ань алим" брэнд бүртгэгдээд дөрвөн жилийн турш Хятадын алимын бүс нутгийн брэндийн үнэ цэнгийн жагсаалтын хоёрдугаарт орлоо” гэжээ.

Нэг алимаас хөдөө аж ахуйн орчин үеийн кодыг олж хардаг. Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төрөл зүйлийн тариалалтыг дэмжин, чанарыг сайжруулах, брэнд байгуулах, стандартын дагуу үйлдвэрлэхийг үргэлжлүүлэн ахиулж, улсын хэмжээнд химийн бордооны пестицидийн хэрэглээний хэмжээ нь 6 жил дараалан сөрөг өсөлттэй байж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тогтсон хяналтын үзүүлэлт 97 хувиас дээш байгаа төдийгүй ногоон, органик, газар зүйн үзүүлэлтийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт тоо 62 мянгад хүрч, илүү ногоон, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь ард түмний ширээн дээр тавигдаж байна.

Аньхүй мужийн Гуоян шяний Жэнюй гулирын ХК-ийн гурилын цехэд улаан буудайн үрийг "Хувиргаж, шинэчилж" байна.

Тус компанийн ажлын албаны захирал Цао Шинь хэлэхдээ “Буудайг зургаан төрлийн үндсэн гурил болгон боловсруулдаг бөгөөд энэ нь хольж хутгасны дараа банш, мантуу, гоймон хийх тусгай гурил болгон боловсруулж, гоймон, хүнсний ногооны гоймон, луувангийн гоймон зэрэг өвөрмөц онцлогтой гоймон болгон боловсруулан Хятадын бүх газар оронд борлуулагддаг төдийгүй буудайны үнэ хэд дахин нэмэгдэж, энэ нь фермерүүд 2022 оны орлогоо 86 сая юаниар нэмэгдүүлэхэд хүргэсэн” гэжээ.

Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах хөрвөх хэмжээ 70.6 хувьд хүрчээ. Бүх аж үйлдвэрийн гинжин хэлхээний үр дүнгийн үнэ цэнэ 10 тэрбум гаруй юаньд хүрсэн 112 аж үйлдвэрийн кластер бий болж, 1 тэрбум гаруй юанийн үр дүнд хүрсэн 174 суурин, 100 сая гаруй юанийн үр дүнд хүрсэн 249 тосгон байна.

Хөдөө орон нутагт амьдрах, бизнес эрхлэхэд тааламжтай

Хөдөө орон нутгийн хөгжил бол түүхэн бас цаг үеийн сэдэв юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Коммунист Намын XX их хурлын тайланд “Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг нэн тэргүүнд хөгжүүлэн, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдсэн загварыг баримтлах, хот, хөдөөгийн хүчин зүйлсийн урсгалыг саадгүй нэвтрүүлнэ” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Бүх газар орон, хэлтсүүд хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө орон нутгийн дэд бүтцийг шинэчилж, төрийн үйлчилгээний үндсэн хүрээг өргөтгөн, тосгон бүрийн олон тооны фермерүүд нь орчин үеийн амьдралаас таашаал авах аз жаргалтай гэр орон болжээ.

Шаньдун мужийн Дүн-Ин хотын Хэкөү дүүргийн Хэкөү гудамжны Туозы тосгонд айлчлахад "Найрамдлын хөрш" зэргээр сэдэвлэсэн онцгой 12 хашаа өөр өөрийн өнгө үзэмжийг бүрдүүлжээ. Мөн сул урсгалын цахилгааны шугамыг засаж шинэчлэн тосгоны гадаад үзэмжийг сайжруулан тосгон илүү гэрэл гэгээтэй харагдах болсон байна.

Туозы тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Цүй Рүшань хэлэхдээ “Тосгоны орчин тойрон сайн болсон нь амьдрахад сэтгэл тав тухтай болсон” гэжээ.

Хэкөү дүүрэг хөдөө орон нутгийн амьдрах орчныг сайжруулж, хөдөө орон нутгийн "өнгө төрхийг" байнга сэргээсээр байна.

Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд экологийн амьдрах чадвар нь түлхүүр болно. Хятадын бүх тосгоны 95 гаруй хувьд цэвэрлэгээний ажил хийгдсэн бөгөөд хөдөө орон нутгийн ариун цэврийн байгууламжийн хүртээмж 70 хувиас давжээ. Уул, усыг харж, хөдөө тосгоныг санахын хэрээр 50 мянга гаруй үзэсгэлэнт, оршин суухад тааламжтай тосгоныг бүх газар орон бодит байдал дээр тулгуурлан байгуулжээ.

Жянши мужийн Наньчан хотын Жинкай дүүргийн Тункэн тосгоны жимс тариалагч Ма Гуопин сэтгэл догдлон ярихдаа “Хаалганы урд замыг 6.5 метр өргөнтэй асфальтан зам болгон өргөтгөн тэмдэг тэмдэглэгээтэй, гудамж талбай нь хурц гэрэлтэй, зам харилцаа сайн болсноор амралтын өдрүүдэд помелос жимс сонгохоор ирэх жуулчин их болсон” гэлээ. 2022 оны эхээс дүүргийн хэмжээнд хөдөө орон нутгийн 15.8 км авто замыг шинэчилж, аж ахуйн нэгжүүдийн хөгжил цэцэглэлтийг дэмжинэ.

Бүх Хятадын хэмжээнд хөдөө орон нутгийн өргөн уудам талбайд "техник хангамж", "программ хангамж" нэгэн зэрэг хүчирхэгжиж байна. Шаардлага хангасан тосгон хатуу хучилттай зам, автобус, шуудангийн замыг бүтээн байгуулж, шянь бүр 5G нэвтрүүлэн, тосгон бүр сүлжээтэй болжээ. 2895 шянь бүгд албадлагын боловсролын үндсэн тэнцвэрт байдалд хүрч, 90 гаруй хувь нь алсаас удирдан мэс засал хийх мэргэжлийг хүртэж, тосгоны оршин суугчид аялах, эмчид үзүүлэх, сургуульд явах, ажил гүйлгээ хийхэд илүү тохиромжтой болсон байна.

Амьдрах, ажиллахад тохиромжтой, хөрөнгө оруулалт, технологи зэрэг эх үүсвэрийн элементүүд нэгдэж, хөдөө орон нутгийн сэргэлтэд хүчтэй эрч хүч нэмсэн юм. 2022 оны 06 дугаар сарын эцсийн байдлаар хөдөө аж ахуйтай холбоотой зээлийн үлдэгдэл 47.1 триллион юань байсан нь 2017 оны эцсийн байдлаас 52.2 хувиар өссөн юм. Бүх Хятадын хэмжээнд нийт 11.2 сая бизнес эрхлэгч төрөлх тосгондоо эргэн ирж, тосгоноо хөгжүүлэн бизнес эрхэлснээр хөдөө орон нутгийн нэр хүнд улам бүр өсөж байна.

Тариаланчид баяжиж байна

Бүх газар орон, хэлтсүүд газар тариалангийн бизнесийг бэхжүүлж, тариачдад үр шимийг нь хүртээн, аж ахуйг сэргээх, ажлын байрыг дэмжих бодлогыг эрчимжүүлж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, баялаг болох сувгийг байнга өргөжүүлж байна. Хөдөө орон нутгийн соёлын тогтолцоо илүү зөв болж, тариачдын соёлын амьдрал баялаг, өнгөлөг болж, тосгоны иргэд баян аз жаргалтай болжээ.

Хайнань мужийн Үзышань хотын Шүймань суурины Маона тосгоны Хэ-Рү гар хийцийн цайны цехэд хар цайны  үнэр ханхална. Цайны газрын эзэн Ван Жюйрү “Манай цайны газрын цай зарагдаж дууссан. Хүмүүс  цай худалдан авахыг хүсвэл ирэх жилийн хаврыг хүлээх хэрэгтэй” гээд нөхөр Ван Байхэгийн хамт цайны үйлдвэрлэлийн байшин байгуулах ажлыг удирдан барилгын ажлыг эрчимжүүлнэ.

Өнөөдөр гэхэд Маона тосгон цайны цэцэрлэгийн бүсийг 572 мү талбайгаар хөгжүүлж, тариаланчдын 80 гаруй хувь нь цай ургуулан, цайны үйлдвэрийн нөлөөгөөр өнгөрсөн онд тосгоны нэг хүнд ногдох орлого 15 мянган юаниас давжээ. Ван Жюйрү “Бид цайгаа ургуулж, цайгаа түүж, цайгаа боловсруулснаар илүү сайхан баян чинээлэг амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Хөдөө орон нутгийг сэргээхэд аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт суурь юм. Бүхий л газар орон хөдөө орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ард түмнийг баян чинээлэг болгодог үйлдвэрлэлийг хөгжүүлж, асар олон фермерийн аж ахуй, бизнес эрхлэлтийг үр ашигтайгаар удирдан чиглүүлж, орлогыг тасралтгүй нэмэгдүүлж байна. 2022 онд хөдөө орон нутгийн сэргээн хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих төв засгийн газрын дэмжлэгийн 55 гаруй хувийг тусламж үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд зарцуулан, 10 дугаар сарын сүүлээр үндэсний ядуурлаас ангижруулах  хөдөлмөр эрхлэлт 32.704 сая хүн хүрч, жил бүрийн зорилтот ажлуудаас давж, ядуурлаас ангижруулах бүс нутгууд их хэмжээгээр ядууралд эргэн орохгүй байх доод түвшинг хадгалсан байна. Цар тахлын нөлөө, эдийн засгийн хямрал зэрэг олон талын нөлөөнөөс 2022 оны эхний гурван улиралд хөдөө орон нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох ашигтай орлого 14 мянга 600 юань болж, бодит өсөлт 4.3 хувиар өссөн байна.

Үр дүнтэй засаглал нь хөдөө орон нутгийн сэргэлтийн чухал баталгаа юм. Цаашид бүх орон нутаг хөдөөгийн анхан шатны намын байгууллагуудын үүрэг хариуцлагыг бэхжүүлэх, хөдөө орон нутгийн засаглалд сүлжээ менежмент, сайжруулсан үйлчилгээ, мэдээлэл дээр суурилсан дэмжлэгийг эрчимтэй нэвтрүүлж, цэгийн тогтолцоо, жагсаалтын систем, цахимжуулалт зэрэг удирдлагын арга зүйг идэвхтэй хэрэгжүүлж, хөдөөгийн удирдлагын тогтолцоо, удирдлагын чадавхыг орчин үеийн түвшинд тасралтгүй дээшлүүлэх үүргийг гүйцэтгэнэ.

Хөдөө орон нутгийн сэргэлтийг төлөвшүүлж, хамгийн чухал нь иргэдийн сүнслэг тулгуурыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Нутгийн захиргааны бүх тосгон шинэ эриний соёл иргэншлийн дадлагын төвүүдийг (станц) байгуулж, хөдөө орон нутгийн номын сан, цахим уншлагын өрөө, соёлын үйл ажиллагааны өрөөг нээжээ. Одоогийн байдлаар Хятадад анхан шатны иргэд өөрийн сайн дураараа байгуулсан соёлын багуудын тоо 450 мянгаас давсан нь 2012 оныхоос 50 хувиар өссөн байна. Бүх орон нутагт зан заншлаа өөрчлөх, соёл иргэншилтэй хөдөөгийн зан заншил, гэр бүлийн ёс заншил, ард иргэдийн энгийн зан заншлыг хөгжүүлэх зэрэг хөдөө орон нутгийн соёл иргэншилд шинэ уур амьсгалыг авчирсан юм.

Хөдөө орон нутгийг сэргээх түлхүүр нь хүн, ажил хөдөлмөрт оршино. Бид шинэ аяллынхаа үеэр илүү сайн арга хэмжээ авч, илүү хүчирхэг хүчийг цуглуулан хөдөө орон нутгийн сэргэн мандалтыг бүх талаас нь дэмжиж, Хятадын тариачдын амьдралыг илүү сайжруулах болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл