solongonews
Ли Кэчян Гирин мужийн ажил байдалтай танилцав
2021-06-17 09:19
Ли Кэчян Гирин мужийн ажил байдалтай танилцав.

Хятадын Төрлийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15, 16-ны өдрүүдэд Гирин мужийн Сун Юянь, Чан Чүнь зэрэг хотод ажиллан: Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг тууштай баримтлан, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, ажлын байрлуулалтыг хэрэгжүүлж, өөрчлөлт нээлтийн бодлогоо илүү эрчтэй хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Ли Кэчян хүнсний үйлдвэрлэлд санаа тавьж, Сүн Юань хотод ажиллах үеэр тариачидтай уулзаж ярилцлаа. Тэрээр хэлэхдээ, Хүнс хангалттай байна гэдэг төр амгалан байхын нэгэн баталгаа, үр тарианы үнийн зохистой төвшинг хадгалж, хөдөө аж ахуйн материалын үнийн өсөлтийг хязгаарлан, тариаланчдын урам зоригийг хамгаалах ёстой гэжээ.

Ли Кэчян Цагаан нуурт хүрч байгаль экологийг хамгаалах ажилтай танилцан: Цагаан нуур нь ойр тойрны экологид чухал үүрэг гүйцэтгэдэг. Усны эх баялгийг хамгаалсан үндсэн дээр загасны аж ахуйн хөгжлийг ахиулах ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл