Ши Жиньпин захидалдаа:
- 2020 оны 08-р сард "Хятад, Оросын Шинжлэх ухаан, технологийн инновацийн жил"-ийн нээлтийн үеэр ерөнхийлөгч Путин бид хоёр захидал илгээн баяр хүргэж, итгэл найдвар тавьж байв. Жил гаруйн хугацаанд Хятад, Орос хоёр орон цар тахлын сөрөг нөлөөг хамтдаа даван туулж, шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагаа, солилцооны мянга гаруй төрлийн үйл ажиллагааг бүтээлчээр өрнүүлж, хоёр орон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сансар судлал, цөмийн эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааны баялаг үр бүтээл олохыг идэвхтэй ахиулж, Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтарсан санг амжилттай эхлүүлж, стратегийн томоохон төслүүдийн хамтын ажиллагаа чухал ахиц дэвшил гаргасан байна. Хятад Орос хоёр орон шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааны асар их нөөц хүч, өргөн саруул ирээдүйтэй гэдгийг практик нотоллоо гэж тэмдэглэжээ.
Путин баярын захидалдаа:
- Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Орос, Хятадын Шинжлэх ухаан, технологийн инновацийн жил амжилттай болж, хоёр орны шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хүрээнд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа өрнүүлэхийн чухал ач холбогдолыг бүрэн харуулсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос, Хятадын шинжлэх ухааны судлаачид цар тахлын нөлөөг даван туулж, шинжлэх ухааны судалгааны 1000 гаруй төрлийн ажиллагааг хэрэгжүүлсэн байна гэж тэмдэглэсэн байна.
