solongonews
”Сэтгүүлчид урт замын аян дайны мөрөөр” сурвалжилгын аяныг сайшаав
2019-08-19 17:01
”Сэтгүүлчид урт замын аян дайны мөрөөр” сурвалжилгын аяныг сайшаав.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “Сэтгүүлчид урт замын аян дайны мөрөөр” сурвалжилгын арга хэмжээний талаар хэлэхдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт тохиолдуулан нам даяараа “Анхны зорилгоо мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” сургалт явуулж буй үед Төвийн суртал ухуулгын газраас “Сэтгүүлчид урт замын аян дайны мөрөөр” сурвалжилгын аян зохион байгуулж, хувьсгалын агуу их үйл хэргийг эргэн дурсаж, амь нас, халуун цусаараа бичиж үлдээсэн урт замын аян дайны үзэл баримтлалыг дахин олон нийтэд хүргэж байгаа нь утга агуулгатай явдал юм гэжээ.

08-р сарын 18-нд “Сэтгүүлчид урт замын аян дайны мөрөөр” сурвалжилгын аяны дүгнэлтийн хурал Ганьсү мужийн Хүйнин хотод зохиогдлоо. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Урт замын аян дайн эхэлсний 85 жилийн ой тохиож буй учраас 06-р сарын 11-нээс 08-р сарын 18-нд нийт 1300 гаруй сэтгүүлч урт замын аяны дайны мөрөөр явж сурвалжилга хийжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл