solongonews
“Бө Ао хөтөлбөр”-ийн нууцыг тайлахуй
2021-05-16 18:54
- Бө Аогийн Азийн форум байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар

    Тэнгэрийн хязгаар далайн үзүүр хэмээгддэг Хайнаньд өдгөө дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны боомтыг байгуулж байна. Эндээс даяаршлын давлагааг сонсож, дэлхийн сорилтуудыг хамтдаа шийдвэрлэхэд маш тохиромжтой.

Хаврын урин цагт Бө Аогийн Азийн форумын 2021 оны ээлжит уулзалт форум байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцан товлогдсон ёсоороо болж өндөрлөлөө.

Хэн ч мэддэггүй байсан загасчин тосгоноос дэлхийн нөмөр нөлөө бүхий өндөр түвшний яриа хэлэлцээрийн платформ хүртэл Бө Аогийн Азийн форум өнгөрсөн 20 жилийн хугацаанд цэцэглэн жимсэлж, тодорхойгүй нөхцөл байдал дунд яриа хэлэлцээрийг бэхжүүлэх, хамтын зөвшилцөлд хүрэх илүү чухал олон улсын тавцан болжээ.

Зуун жилд тохиохгүй дэлхийн томоохон өөрчлөлтүүдийн өмнө шинэ "Бө Ао хөтөлбөр"-ийг хэрхэн дэвшүүлэх вэ? Дэлхий дахин Дүн Юй аралд анхаарлаа дахин төвлөрүүлж байна.

Дорнын мэргэн ухаанаар хамтын ажиллагааг нэгтгэх

Цаг үеийн асуудлыг төвлөрүүлэн, бүх талуудын санал бодлыг сонсож, Хятадын дуу хоолойг илэрхийлэн, Азид зөвшилцлийг бий болгоно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд форум алсын хэтийн зорилго бүхий "Бө Аогийн хөтөлбөр"-ийг бүрдүүлсэн төдийгүй, бодит ажил хэрэг болгож, харилцан ашигтай нөхцөл байдалд хүрсэн юм.

- Бө Аогийн Азийн форум байгуулагдсан цагаасаа хойш Азийн цээжнээс дэлхийг чиглэж, Азийн зөвшилцлийг бий болгох, талуудын хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн даяаршлыг урагшлуулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг сурталчлах зэрэг талаар санал, зөвлөгөө дэвшүүлж ирсэн төдийгүй, үнэ цэнтэй олон тооны “Бө Аогийн хөтөлбөр”-ийг дурдан, идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Гурван жилийн өмнө Ши Жиньпин даргын Бө Аогийн Азийн форумын нээлтийн үеэр хэлсэн үгнүүд бидний чихэнд хоногшсон гэдэгт эргэлзээгүй байна.

Одоогийн байдлаар дэлхий ертөнц шинэ салаа замын уулзвар дээр байгаа бөгөөд цар тахлыг хараахан үр дүнтэй таслан зогсоогоогүй байна.  Дэлхийн эдийн засгийн хямрал, олон улсын байдал гүнзгий өөрчлөгдөж байгаа гэх зэргээр хүн төрөлхтөн илүү олон нийтлэг сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байна.

Энэ оны 04-р сарын 20-ны өдөр Ши Жиньпин дарга Бө Аогийн Азийн форумын 2021 оны ээлжит уулзалтын нээлтийн арга хэмжээнд видео хэлбэрээр оролцож, чухал илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ: Дэлхий ертөнц орчин үеийн хүн төрөлхтний ​​асуудлыг шийдэх Хятадын дуу хоолойг хүлээж байна. Олон улсын хамтын нийгэмлэг бэрхшээлийг даван туулахын тулд шинэ "Бө Ао хөтөлбөр"-ийг шаардаж байна гэж илэрхийллээ.

Салхи, бороог сөрөн, зориг төгөлдөр урагшилсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Бө Аогийн Азийн форум зөвшилцөл, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн гэрч болж ирсэн.

Энэ бол талуудын санал, зөвлөмжөө солилцох платформ юм.

Жил бүрийн хавар Ази тив төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 2000 гаруй оролцогчид нэг дор цугларч, дөрвөн өдрийн турш хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.

- Форумын татах хүч, үнэ цэн нь хүн, үзэл бодол, үйл ажиллагаагаар голчлон тодордог гэж Бө Аогийн Азийн форумын дарга Пань Живэнь ярьлаа. Түүний бодлоор форум нь улс орнуудын удирдагчдад харилцан санал бодлоо сонсож солилцох, төрийн бодлогоо зохицуулах, үйл ажиллагаа явуулах зэрэг боломжоор хангадаг. Түүгээр зогсохгүй бизнесийн салбарын удирдагчид, мэргэжлийн шинжээчид, эрдэмтэд санал, зөвлөмжөө дэвшүүлэх платформ болдог байна.

Форумаас дугуй ширээний уулзалт, яриа хэлэлцээрийн хурлаас үдийн цайны уулзалт, албан ёсны арга хэмжээнүүдээс төрийн бус солилцоо хүртэл форум нь нийгмийн олон салбарын хүмүүст харилцан ойлголцлыг дээшлүүлэх том тавцан болсон гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн гишүүн Ван Жюнь хэллээ.

Энэ бол дорнын мэргэн ухаанаар хамтын ажиллагаа, зөвшилцлийг нэгтгэх платформ юм.

- Олон улсын хэмжээн дэх зарим форум, хэлэлцүүлэг нь зөрчил мөргөлдөөнийг дагуулсан байдаг бол Бө Аогийн Азийн форум нь бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэх, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээрээр шийдвэрлэх, ялгаа зөрөөгөө хадгалахын зэрэгцээ нийтлэг ойлголтыг эрэлхийлэх үүднээс бүтээлч санаачилгуудыг гаргадаг гэж Хятадын Олон Улсын асуудал судлах хүрээлэнгийн байнгын дэд захирал Руань Зүнзэ ярьсан юм.

  Азийн цээжнээс дэлхийг чиглэсэн улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээрийн платформ болсны хувьд Бө Аогийн Азийн форум нь эдийн засгийн сэргэлт, ногоон байгууламж, хүртээмжтэй хөгжил, чөлөөт худалдаа зэрэг асуудлаар цуврал зөвшилцөлд хүрсэн.

Бө Аогийн Азийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодүн:

- Форум нь олон талт үзлийн эв нэгтэй хамтын ажиллагааны замыг баримтлан соёл, бүс нутаг, салбар сундалсан давуу талаа бүрэн тодруулж, олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд харилцаа холбооны чухал тавцан хангаж байна гэж хэллээ.

Энэ бол Хятадын хөгжлийн боломжийг хуваалцах, сайн сайхан бүхнийг нэгтгэх платформ юм.

Ши Жиньпин дарга 2010, 2013, 2015, 2018 онуудад болсон форумын ээлжит уулзалтад оролцож, чухал илтгэл тавьж байсан. "Хятад улс нээлттэй хаалгаа хэзээ ч хаахгүй, улам л өргөн цар хүрээтэй нээх болно" гэх зэрэг бат бэх байр суурь нь олон улсын нийгэмд маш их нөлөө үзүүлсэн.

- Жил бүрийн уулзалтад Хятадын удирдагч үг хэлэх болгонд хурлын талбай битүү дүүрдэг. Нэг талаас Бө Аогийн Азийн форум нь Хятадын дипломат харилцааны гол талбар болсны хувьд Хятадын хөгжлийн туршлага, шинэчлэл, нээлтийн дохиог гаргах чухал платформ болсон. Нөгөө талаас Хятадын өндөр чанартай хөгжил нь улс орнуудын хувьд хамтран ажиллаж хамтдаа хожих боломж хайх, хөгжлийн ногдол ашгаа хуваалцахад татах хүчин зүйл болдог гэж Хятад /Хайнань/-ын Шинэчлэл, хөгжлийг судлах хүрээлэнгийн захирал Чы Фүлинь хэллээ.

Руань Зүнгзэ:

- Хятад улс дэлхийн бүх улс орны ашиг сонирхолд нийцэж байгаа хамгийн том нийтлэг цэгийг эрэлхийлсээр ирсэн. Дэлхий нийт ч Хятад улсын хөгжлийн аянд нэгдэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах зорилгоор хамтдаа урагшлахыг хүсэн хүлээж байгаа бол Бө Аогийн Азийн форум бол маш сайн ачаалагч юм гэж илэрхийллээ.

Азийн эдийн засгийн интеграцчилал, даяаршлыг хамтдаа дэмжих

Цаг үеийн эрхээр бий болж, цагийн үеийн аяар хувирч өөрчлөгдөн буй Бө Аогийн Азийн форум нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд цаг эриний асуултад хариу өгөхийг хичээсээр ирсэн.

 - Форум байгуулагдсан эхний үед Азийн эдийн засаг Азийн санхүүгийн хямралд өртөн, сэргээх шаардлагатай байсан бол Хятад улс ДХБ-д элсэх явц дахь нээлттэй байдлын шинэ үе шатанд байв. Өмнөх арван жилийн ээлжит чуулганы сэдвүүдийг судалж үзэхэд Ази тив, хамтын ажиллагаа, хамтын ялалт нь түлхүүр үгс болж байжээ.

Хямрал бол хамтын ажиллагааг сэргээж, нээлттэй байдал нь харилцаа холбоог шаарддаг. Хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх Бө Аогийн Азийн форум нь цаг үеийн шаардлагад нийцэж мэндэлсэн.

2001 оны 02-р сард Хятадын Засгийн газрын хүчтэй дэмжлэгтэйгээр 26 санаачлагч орны төлөөлөгчид Бө Аод цугларан, Бө Аогийн Азийн форум байгуулагдсаныг зарлаж, “Бө Аогийн Азийн форумын тунхаг”-ийг батлав.

Хямралын эсрэг хариу арга хэмжээ авахаар бий болсон форум, хамтын ойлголтыг бий болгож, хямралыг ялан давах хүчин чадал бүхий "Бө Ао хөтөлбөр". 2003-2007 онуудын ээлжит чуулган нь таван жилийн турш "Ази харилцан ашигтай нөхцөл байдлыг эрэлхийлж байна" сэдвийн хүрээнд зохиогдсон бол үүнээс хойш Азийн эдийн засгийн эрүүл, тогтвортой ирээдүйд чиглэсэн ногоон, инноваци зэрэг сэдэвт шилжиж, энэ нь үнэхээр бүс нутгийн улс орнуудын практик арга хэмжээ болсон.

- Сүүлийн жилүүдэд Хятад болон Азийн эдийн засгийн байдал дэлхийн хэмжээнд хурдтай өссөн бол даяаршил нь харин эсрэг урсгалтай тулгараад байна. Бө Аогийн Азийн форум нь даяаршлыг дэмжих, дэлхийн засаглалыг сайжруулахад мэргэн зөвлөмжүүдийг идэвхтэй дэвшүүлсээр байна.

Хятад улс өчигдрийн Хятад биш болсон. Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн хэмжээ олон жилийн турш 30 орчим хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр, гол тогтворжуулагч болсон юм.

Ази тив мөн өчигдрийн Ази биш болсон. Азийн эдийн засгийн интеграцчилал, шинээр гарч буй эдийн засгийн хурдтай хөгжил нь Азийг дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болгосон.

Дэлхий ертөнц ч өчигдрийн дэлхий биш болсон. Зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлтүүд хурдтай явагдаж, дэлхийн засаглалын тогтолцоо урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч, шинэчлэлийн дуу хоолой улам нэмэгдсээр байна.

Бө Аогийн Азийн форумын гол сэдэв нь Азийн дотоодоос аажмаар Азиас дэлхий ертөнцийг харах чиглэлд шилжиж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудалд илүү их анхаарал хандуулах болсон.

Пань Живэнь:

- Бид худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт дэлхий нийтээрээ зэрэг цэцэглэн хөгжсөн цаг үеийг туулсан. Хаа сайгүй өөдрөг, нээлттэй, эерэг уур амьсгал дүүрэн цаг үе байсан. Дараа нь байдал эсрэгээрээ эргэлээ. Бө Аогийн Азийн форум нь даяаршил, чөлөөт худалдаа, олон талт үзэл баримтлал, Ази ба дэлхийн хувь заяаны цогц нэгдлийн төлөө үг хэлэх бөгөөд асуудлыг шийдэх шинэ хөтөлбөр боловсруулах үүрэг, хариуцлагатай юм гэж хэлсэн байна.

Бө Аогийн Азийн форумын 2017 оны ээлжит чуулганаар дэлхийн эдийн засгийн даяаршлыг дэмжих тухай тунхаглал гаргаж, зах зээлийн нээлттэй байдал, хүртээмжтэй өсөлт, эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихийг дэлхий нийтэд уриалсан.

Үгнээс үйлдэл хүчтэй. Бө Аогийн Азийн форумыг зохион байгуулагч орны хувьд Хятад улс хариуцлагаа ухамсарлан, шийдэмгий ажиллаж, улмаар зарим санаачилгууд бодит ажил хэрэг болжээ.

2010 онд Хятадын оюуны сангийн судлаач Бө Аогийн Азийн форумын ээлжит чуулганы үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг дэвшүүлж, олон орны төлөөлөгчдийн идэвхтэй хариуг олсон юм.

Ши Жиньпин дарга 2013 оны ээлжит чуулганы үеэр:

- Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан уялдаа холбоо байгуулах ажлыг түргэсгэж, бүс нутгийн санхүүжилтийн платформ байгуулах тухай судалж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжин, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж онцолсон байна.

Ши Жиньпин дарга мөн 2015 онд тавьсан илтгэлдээ: Холбогдох талуудын хамтын хүчин чармайлтаар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хэтийн төлөв, үйл ажиллагааны баримт бичгийг нэгэнт боловсруулж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах ажилд дорвитой ахиц гарсан. Торгоны замын сан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, дэд бүтцийн харилцан холболтын олон төслүүд тогтвортой явагдаж байгааг онцолсон байдаг.

2018 онд Ши Жиньпин дарга "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга Хятадаас эхтэй хэдий ч боломж, ололт амжилт нь дэлхийд хамаатай гэж хэлсэн.

Харилцаа холбоо, зохицуулалт, хамтын ажиллагааг чухалчилдаг Бө Аогийн Азийн форум, хүндрэл бэрхшээлийг удаа дараа даван туулж бий болсон "Бө Ао хөтөлбөр" нь Азийн хөгжил, дэлхийн засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд маш үнэ цэнтэй туршлага болж байгааг 20 жилийн түүх нотолж байна.

Томоохон өөрчлөлтүүдийн өмнө хамтын ажиллагааны шинэ стратегиудыг хэлэлцэх нь

Ковид-19 дэлхий ертөнцийг гүнзгий өөрчилж буй нөхцөл байдалд хэрхэн зохион байгуулах, зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлтүүдийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээг хэрхэн дэмжих нь энэ жилийн ээлжит чуулганд тулгарсан чухал түүхэн даалгавар болжээ. Энэ нь "Бө Ао хөтөлбөр"-ийн үнэ цэнийг илүү тодруулсан юм.

- Өнөөдөр харилцан яриа хэлэлцээр хийх шаардлага урьд урьдынхаас илүү болж байна. Дэлхийн улс орнууд илүү хүнд сорилтуудыг даван туулахын тулд нэгдэх хэрэгтэй гэж “AstraZeneca”-ийн ТУЗ-ийн дарга Лейф Жоханссон хэллээ.

Энэ жилийн хувьд оффлайн уулзалтаар давамгайлсан дэлхийн хэмжээний анхны томоохон форум болсны улмаас 2021 оны ээлжит чуулганд 60 гаруй улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн 2600 гаруй төлөөлөгчид оролцож, 63 төрлийн баялаг арга хэмжээнүүд зохион байгуулан, илүү олон "Бө Ао хөтөлбөр"-ийг гаргасан.

"Цар тахлын дараах үеийн олон улсын хамтын ажиллагааны шинэ хэв маягийг бий болгох", "2021 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдал" гэх зэргээр дэд форумын сэдвүүд одоогийн нөхцөл байдалтай нягт холбоотой яригдаж, дэлхий дахины өмнөөс цоо шинэ "Бө Ао хөтөлбөр" боловсруулахаар хичээн зүтгэж байна.

Цар тахал газар авсаар байгаа энэ байдалд хүн төрөлхтөн хэрхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулах вэ?

Бө Аогийн олон улсын хурлын төвийн Дүн Юй хүлээн авалтын танхимд 04 дүгээр сарын 18-ны үдээс хойш "Эрүүл торгоны зам" нэртэй дэд форум зохиогдсон юм.

- Одоогоор бид дэлхийн хэмжээнд ижил нэгэн вирустэй тулгараад байгаа бөгөөд бидэнд нэгдсэн арга хэмжээ, шийдэл хэрэгтэй байна. Бүх улс орнууд засгийн газрын хүч, олон нийтийн хүч зэрэг янз бүрийн хүчийг идэвхтэй дайчлан, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийг хамтруулан хэлэлцэж, хамтын зөвшилцөлд хүрэн, цар тахлын эсрэг тэмцэхэд гар бие оролцох хэрэгтэй гэж Францын Ерөнхий сайд асан Раффарин онлайн уулзалтын үеэр хэллээ.

- Ганц талын үзэл, хамгаалах үзэл газар авч байгаа нөхцөл байдалд дэлхийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх вэ?

Олон улсын хамтын ажиллагаа, даяаршил, ДХБ-ын шинэчлэл, RCEP зэрэг үгнүүд форумын илтгэл, зочдын хэлэлцүүлэгт олон дахин дурдагдаж байсан нь дэлхийн засаглалыг сайжруулахын чухал чанарыг харуулж байна.

- Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт үзлийг баримтлах бол түүхэн дэх үр дүнтэй туршлага болох нь батлагдсан. Хувь хүн, аж ахуйн нэгж, засгийн газрууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа нь дэлхийн сорилтуудыг даван туулах үр дүнтэй арга хэмжээ юм гэж Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмад • Саид хэлсэн байна.

- Дэлхийн эдийн засаг хүнд цохилтод орлоо. Сэргээх хөдөлгөгч хүчийг хаанаас олох вэ?

“Бүс ба зам” санаачилга нь цар тахлын дараах үед асар их ач холбогдлоо өгөх болно. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн гишүүн Ван Жюнь “Бүс ба замын санаачилга” нь улс орнуудын хамтын ажиллагааны гол сэдэв болж, цар тахлын нөлөөг таслан зогсоох, эдийн засгийг сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж таамаглаж байна.

Бө Аогийн Азийн форумын орлогч дарга, Хятадын талын ахлах төлөөлөгч Жөү Шяочуань:

- Шинээр гарч ирж буй эдийн засгийн үйл ажиллагааны загвар, шинэ технологи, шинэ чиг хандлагад анхаарлаа хандуулж, хөгжлийн хүнд асуудлыг шийдэх, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ аргуудыг бүтээх хэрэгтэй гэж хэлсэн байна.

- Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа бол энэ нь дэлхийд ямар туршлага хангах вэ?

Эдийн засаг өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өсөж, өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг ба онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар өссөн гэх зэргээр сүүлийн өдрүүдэд нийтэлсэн Хятадын 1-р улирлын эдийн засгийн тоон үзүүлэлт дэлхийн анхаарлыг татаж, дотоод хүч нэмэгдээд зогсохгүй хангамжийн чанар сайжирсаар байна.

Хөгжлийн шинэ шатанд гарч, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлж байгаа Хятад улсын өндөр чанартай хөгжлийг эрэлхийлэх аян нь дэлхий дахинд шинэ боломж олгож байна.

- Хятадын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засгийг сэргээхэд үзүүлж буй нөлөөллийг судлах зорилгоор энэ жилийн ээлжит чуулганд “Хятадын анализ тайлбар" гэх шинэ хэсгийг нэмж оруулсан гэж Ли Баодүн тайлбарлалаа.

Зөвшилцлийг бий болгож, итгэлийг улам гүнзгийрүүлнэ. Хувь тавилангаа нэгтгэж, хамтдаа урагшилна.

Түүхийн зөв талд эргэлзээгүй зогсож, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн дэмжих л юм бол бид хүчтэй эрч хүчийг бий болгож, дэлхий дахиныг илүү сайн сайхан ирээдүй рүү хөтөлж чадна.

Зохиогч: Нийтлэл: ЛЮ ЖЭН, ШЭНЬ ЧЭН, ШЮЙ КЭ, ЖАО ЕПИН, Ү ЮЭ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл