solongonews
Ши Жиньпин дарга гадаадын удирдагчдын хамт үзэсгэлэнгийн ордонтой танилцав
2019-11-06 09:50
Дарга Ши Жиньпин гадаадын удирдагчдын хамт үзэсгэлэнгийн ордонтой танилцав.

  Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 05-нд Шанхайд Хятадын олон улсын импортын 2-р удаагийн экспоны нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа экспод хүрэлцэн ирсэн гадаад орнуудын удирдагчдын хамт үзэсгэлэнгийн павильонуудтай танилцав.

        Дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макроны хамт нэн түрүүнд Франц улсын павильонд хүрэлцэн ирэв. Макрон Ши Жиньпинийг урьж Францын улаан дарс болон үхрийн махан бүтээгдэхүүнийг танилцууллаа. Ахуй талбайд байсан Францын компаниуд Ши Жиньпин даргад хандан, Францын компани Хятадын зах зээлийг сайнд үзэж байгаа бөгөөд цаашид Хятадад экспортлох экспортоо улам нэмэгдүүлэхийг хүсэж байна гэдгээ хэлж байлаа. Дарга Ши Жиньпин:

 - Улс орнуудын өвөрмөц бүтээгдэхүүн бүгд өрсөлдөх чадвартай, улс орнууд Хятадын олон улсын импортын экспод оролцож, сурталчилгаагаа өргөтгөхийг хүсэж байна. Ингэх нь Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэл тэмүүллийг нэн сайтар хангах бөгөөд харилцан ашигтай хамтаар амжилтад хүрч чадна гэж хэллээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл