Африкийн 50 орон болон Африкийн орнуудын холбооны БХ салбарын дээд төлөөлөгч, Хятадын армийн төлөөлөгч нийт 100 орчим хүн чуулганд оролцож, Хятад, Африкийн энх тайван аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замын тухай ярилцсан байна.
Энэ удаагийн чуулганыг “Хамтран ажиллаж, хамтдаа аюулгүйн байдлаа баталгаажуулъя” сэдвийн хүрээнд зохион явуулж байна. Чуулганы төлөөлөгчид Ши Жиньпин даргын өнгөрсөн жилийн Хятад, Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн дээд уулзалтын үеэр дурдсан “Аюулгүйн хамгаалалтаа хамтдаа баталгаажуулах Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулцгаая” гэсэн чухал санаачилгын хүрээнд “Шинэ эриний Хятад, Африкийн харилцаа Хятад, Африкийн энх тайван аюулгүйн хамтын ажиллагаа”, “Бүс нутгийн тэнгис дээрх аюулгүй байдал болон энх тайван аюулгүйн салбар дахь армийн үүрэг хариуцлага” зэрэг асуудлаар ярилцах юм.
Хятадын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны тамгын газрын орлогч дарга Сүн Яньчао:
- Энэ чуулган нь дарга Жи Жиньпин болон Африкийн орнуудын удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, Хятад, Африк энх тайван, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай санал санаачилга дэвшүүлэх, Хятад, Африкийн улс хоорондын энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагааг шинэ эрин үед хөгжүүлэх зорилготой гэсэн байна.
Чуулганы үеэр Африкийн төлөөлөгчид Хятадын ус, агаар, хуурай замын армийн ажил байдалтай танилцаж, Шанхай хотод айлчлах юм. Хятад, Африкийн энх тайван аюулгүй байдлын анхдугаар чуулган энэ сарын 20-нд өндөрлөнө.
