solongonews
Хятадын Олон улсын импортын 2-р экспоны мэдээ нийтлэх хурал боллоо
2019-10-29 19:26
Хятадын Худалдааны яам 10-р сарын 29-нд гадаад, дотоодын хэвлэлд мэдээ нийтлэх хурал хийлээ.

    

    Хятадын Олон улсын импортын экспоны зохион байгуулах хорооны албаны дарга, Худалдааны яамны дэд сайд Ван Биньнань Хятадын олон улсын импортын 2-р экспод Хятад улсын дарга Ши Жиньпин оролцохтой холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна. Ван Биннань:

- Хятадын олон улсын импортын 2-р экспо 11-р сарын 05-наас 10-ны хооронд Шанхайд болно. Ши Жиньпин дарга 11-р сарын 05-нд Шанхайд болох Хятадын олон улсын импортын 2-р экспо буюу Олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалтын нээлтийн холбогдох үйл ажиллагаанд оролцож үг хэлнэ. Нээлтийн ёслолын дараа Ши Жиньпин дарга улс орнуудын удирдагчидтай хамт Үндэсний павильонтай танилцана. Экспоны үеэр Ши Жиньпин дарга холбогдох улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын удирдагчидтай уулзана. Өнөөг хүртэлх байдлаар 170 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид урилгаар экспод оролцохоо мэдэгдсэн гэж хэллээ. Ван Биньнань хэлсэн үгэндээ:

- Олон улсын импортын экспо зохион байгуулах нь Хятад улс шинэ ээлжийн өндөр түвшний гадаадад нээлттэй байлгах ажлын томоохон шийдвэр бөгөөд Хятад улс зах зээлээ дэлхийд нээж буй чухал үйл хэрэг юм. Энэ нь Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулахад тустай төдийгүй ард түмнийг илүү сайхан амьдруулах хэрэгцээ шаардлагыг хангахад ашигтай юм. Ши Жиньпин дарга Хятадын олон улсын импортын экспоны нээлтэд хоёр жил дараалан оролцож, илтгэл тавьж буй нь Хятадын Засгийн газрын тэргүүлэх ач холбогдлыг бүрэн илэрхийлж, Хятад улс олон улсын худалдааны системийг дэмжин, худалдааг чөлөөтэй, хялбарчлах талаар эерэг байр суурьтай байгааг харууллаа. Мөн нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах практик үйл ажиллагааг бүрэн тусгаж буй илрэл юм гэж хэлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн нийт талбай 330 мянган ам дөрвөлжин метр, улс орнууд үзэсгэлэнд худалдааны бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг үзүүлнэ. Мөн тоног төхөөрөмж, хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, үйлчилгээ зэрэг 5 том төрлийн 7 салбар бүсийг хамарч, 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж, 500 мянга орчим мэргэжлийн бэлтгэн нийлүүлэгч, үзэгчид бүртгүүлээд байна гэж Ван Биньнань танилцуулав.Тэрээр:

- Олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалт олон улсын улс төр, бизнесийн салбарынханд дэлхийн эдийн засгийн том, тулгамдсан асуудлыг хэлэлцэх өндөр түвшний яриа хэлэлцээрийн индэр гаргаж, нээлттэй хамтын ажиллагааны олон улсын олон нийтийн бүтээгдэхүүнийг дэмжих зорилготой юм.  Улс орон, бүс нутгийн улс төр, бизнес, олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөл арга хэмжээнд оролцож, хамтдаа зөвшилцөн, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дэлхийн эдийн засгийг сэргээх чиглэлээр санал санаачилга, бодлого гаргах болно гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл