solongonews
Хятад улс Тонгад мөнгөн болон эд материалын шууд тусламж үзүүллээ
2022-01-21 10:35
Хятад улс Тонгад мөнгөн болон эд материалын шууд тусламж үзүүллээ.

Тонга улсаас холгүй орших далайн доорх галт уул 01-р сарын 15-нд дэлбэрсний улмаар цунами, галт уулын үнс болон бусад гамшигт үзэгдлүүдийг үүсгэсэн нь Тонга улсын түүхэн дэх хамгийн ноцтой байгалийн гамшиг болсон юм. 20-ны өдөр ГХЯ мэдээлснээр Хятад улс 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн яаралтай мөнгөн тусламж ба 280 мянган юань үнэ бүхий ундны ус, хүнсний зүйл зэрэг яаралтай тусламжийн эд барааг Тонга Улсад хүлээлгэн өгсөн байна.

Галт уулын дэлбэрэлтийн улмаас Тонганы олон бүс нутаг гамшигт өртсөн. Цахилгаан, холбоо, агаарын зам түр хугацаагаар тасалдаж, байшин барилга, байгууламж нурж, үр тариа сүйдэж, ундны ус бохирдож, эд материалын хангамж маш хомс байгаа байдалд ороод байна. Хятадын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар 19-нд Тонга улсын хаан Тупоу VI, Ерөнхий сайд Совалайни нарт эмгэнэлийн цахилгаан илгээсэн байжээ. Хятадын засгийн газар үүнд үргэлжлэн анхаарал хандуулж, Тонгад яаралтай хүмүүнлэгийн тусламжийг идэвхтэй үзүүлэхэд цаг ямагт бэлэн байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын хэрэгжилтийг бодит үйлдлээр харуулах болно гэж илэрхийлжээ.

20-нд болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Хятадаас Тонгад үзүүлж буй гамшгаас аврах тусламжийн бодит байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Хятад улс Тонга дахь гамшгийн байдалд ихээхэн анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авч, Тонга улсын гамшгаас аврах ажилд чадах чинээгээрээ тусалж байна. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Тонгад 100 мянган ам.долларын яаралтай хүмүүнлэгийн мөнгөн тусламж үзүүлжээ. Хятадын засгийн газар 280 мянган юанийн үнэ бүхий ундны ус, хүнсний зүйл зэрэг яаралтай тусламжийн эд барааг Тонга дахь Элчин сайдын яамаар дамжуулан хамгийн богино хугацаанд нийлүүлж, 19-ний өдөр Тонгагийн засгийн газар хүлээлгэн өгсөн байна гэжээ.

Тонга улсын хаан Тупоу VI хэлэхдээ "Тонга улсад маш ноцтой байгалийн гамшигт өртөөд байх үед Ши Жиньпин дарга надад эмгэнэл илэрхийлж, Хятадын засгийн газар тун богино хугацаанд бидэнд тусламж үзүүлсэн. Тонга улсын засгийн газар болон ард түмэн Хятадын үйлсэд гүнээ талархлаа илэрхийлж байна" гэжээ.

Тонга улсын Шадар сайд бөгөөд Онцгой байдлын үндэсний хорооны дарга Тай И "Дээр дурдсан эд барааг хандивласан Хятадын засгийн газарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ бол гамшгийн дараа Тонга улсын засгийн газар хүлээн авсан хамгийн анхны ээлжийн яаралтай тусламжийн эд бараа болох юм. Тонга, Хятад хоёрын онцгой найрсаг харилцааг үүнээс олж харж болно. Энэ мэдээг сонссон нутгийн иргэд Хятадын элчин сайдын яаманд талархаж байгаагаа илэрхийлж, Хятад бол Тонгагийн жинхэнэ найз гэдгийг илэрхийлсэн байна".

Зохиогч: ЗҮНЬ НАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл