solongonews
Ши Жиньпин Диас-Канел Кубын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэв
2023-04-21 09:42
Ши Жиньпин Диас-Канел Кубын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэв

   ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 20-нд Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын Ерөнхийлөгч Диас Канелд цахилгаан илгээж, Кубын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин дарга:

- Одоогийн байдлаар Хятад, Кубын харилцаа дээд түвшний үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шинэ ахиц дэвшил гаргасаар байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Куб улсын дарга Диаз-Канелийн Хятадад хийсэн төрийн айлчлал бүрэн амжилттай болж, шинэ эринд Хятад, Куба хоёр орны онцгой найрсаг харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Би Хятад, Кубын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Куб улсын дарга Диаз-Канелтай ойр дотно харилцаагаа хэвээр хадгалж, хоёр нам, улс орны харилцааны улс төрийн удирдлагыг үргэлжлүүлэн бэхжүүлж, Хятад, Кубын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна гэж хэллээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл