solongonews
“Бүс бас зам”-ыг хамтдах байгуулах нь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд тустай
2019-05-18 20:35
“Бүс бас зам”-ыг хамтдаа байгуулах нь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд тустай

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төллөгч Лү Кан 17-д Бээжинд хэлэхдээ, “Бүс бас зам”-ыг хамтдаа байгуулах нь Хятад Итали хоёр орон олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд тустай гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Италийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, ойн аж ахуйн бодлого, аялал жуулчлалын сайд Гиан Марко Кентино саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө Хятад улсын дэвшүүлсэн Бүс ба зам санаачилгын хүрээнд хэрэглэгдэж байгаа төслүүд аюулгүй юм. Италид авч хэлбэл Хятадтай харилцаагаа эрчимжүүлэх нь гайхалтай сонголт юм гэсэн байна. Үүнийг Хятадын тал хэрхэн үнэлэх бэ? гэж асуусанд Лү Кан: Хятадын тал Марко Кентино сайдын үгэнд талархаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад болон Итали бол эртний торгоны замын хоёр талд оршиж байдаг. Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Италид төрийн айлчлал хийх хугацаанд Хятад Итали Бүс ба замыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Хятад Италийн олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл