solongonews
Ши Жиньпин Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалтад оролцож, илтгэл тавив
2022-12-12 15:01
Ши Жиньпин Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалтад оролцож, илтгэл тавив.

Орон нутгийн цагаар 09-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын нийслэл Эр-Рияд болсон Хятад, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэллээ. Хятад, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын удирдагчид анх удаа цуглаж хамтын ажиллагааны талаар ярилцаж буй нь энэ юм. Хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг тогтоож, бэхжүүлэхээр шийдсэн нь энэхүү дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал амжилт бөгөөд хамтын ажиллагааны шинэ үе шатыг нээж өгч байгаа юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНХАУ байгуулагдсаны дараа Арабын орнуудын удирдагчидтай хийж буй анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын агуулга, цар хүрээг шинэ шатанд гаргаж, өнөөгийн шинэ нөхцөл байдалд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагийн тод илэрхийлэл боллоо.

Олон улсын байдал ээдрээтэй, шинэ өөрчлөлтийн эрин үедээ орж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, орон нутгийн мөргөлдөөн байнга үүсэж, барууны зарим гүрнүүд нэг талт үзлийг баримтлан, бусад орны энх тайван, хөгжилд саад болж байна. Хятад, Арабын хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа эрчимжүүлэх нь хоёр талын хөгжлийн харалтад нийцэж байгаа юм.

Шинэ эрин үед Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах бэ? Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, ирэх 3-5 жилд Хятад улс GCC-ын гишүүн орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ хэв маягийг бий болгож, санхүүгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулж, инновац, технологийн хамтын ажиллагааны шинэ салбарыг өргөжүүлж, сансар судлалын хамтын ажиллагааны шинэ амжилтад хүрч, соёлын хамтын ажиллагааны шинэ онцлох зүйлийг бий болгохыг хүсэж байна гэжээ.

“Бид тусгаар тогтнол, бүрэн эрхээ дээдлэн нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах ёстой”, “Би эдийн загийн хөгжлөө анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой”, “Бүс нутгийн аюулгүй байдлаа хамгаалж, хамтын аюулгүй байдлыг бий болгох ёстой”, “Соёлын харилцаагаа ахиулж, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой” гэх дөрвөн саналыг Ши Жиньпин дурдаж, шинэ эрин үед Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцын байгуулалтын чиглэлийг тодорхойллоо.

Арабын орнууд өөрсдийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлж, ирээдүй, хувь заяагаа өөрсдийн гарт баттай атгахыг Хятад улс дэмжиж байна гэж Ши Жиньпин уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Ойрх Дорнодын асуудлын гол цөм болсон Палестины асуудлын талаар Ши Жиньпин, Олон улсын хамтын нийгэмлэг "хоёр төрийн шийдэл"-г тууштай баримтлах ёстой, Хятад улс Палестинд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлж, Палестины ардын амьжиргааг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн цохон тэмдэглэв.

Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс GCC-ийн орнуудын түүхий нефтийг их хэмжээгээр импортолж, шингэрүүлсэн хийн импортоо өргөжүүлэхийн зэрэгцээ цэвэр, нүүрстөрөгч багатай эрчим хүчний технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг санал болгов. Хятад улс мөн үүлэн тооцооллын төвүүд, 5G, 6G техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Энэ нь хоёр талын харилцааны шинэ шатанд эрчим хүчний хамтын ажиллагааны замыг төлөвлөөд зогсохгүй технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж хоёр талын нийгэм эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч авчрах болно.

Хятад улс, Арабын орнууд харилцан хэн алиндаа хэрэгтэй юм. Хөгжлийн шинэ чиглэлд Хятад-Арабын харилцаа шинэ шатанд хөгжиж, хоёр талын ард иргэд, түүнчлэн дэлхийн энх тайван хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл