solongonews
Ван Чишань Бразилын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаанд оролцов
2023-01-04 13:34
Ван Чишань Бразилын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаанд оролцов.

Бразил улсын Засгийн газрын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятад улсын дэд дарга Ван Чишань 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2023 оны 01-р сарын 02-ны өдр хүртэл Бразил хотод зохиогдсон Лула да Силва ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон ба уулзалтуудыг зохион байгуулав.

Тэрээр Лулатай уулзахдаа Ши Жиньпин даргын гарын үсэгтэй захидлыг дамжуулсан бөгөөд Бразилын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд дахин баяр хүргэж байгаагаа илэрхийлж, Хятадад айлчлах урилгыг ерөнхийлөгч Лулад дамжуулсан байна. Ван Чишань илэрхийлэхдээ "Лула ерөнхийлөгч бол Хятадын ард түмний хуучин найз бөгөөд Хятад-Бразилын харилцааны хөгжилд санаа тавьж, дэмжиж ирсэн. Сүүлийн үед Хятад, Бразил хоёр орон нутгийн улс төрийн томоохон төлөвлөгөөг дараалан хэрэгжүүлсэн. Хятадын Коммунист Намын ХХ Их Хурал амжилттай болж, Ши Жиньпин дахин Хятад улсын даргаар сонгогдож, Ши Жиньпинээр төв болгосон шинэ нэг ээлжийн төвийн удирдагч хамт олон гарч, ирэх хугацаанд Хятадын нам, төрийн янз бүрийн ажил үүргийг хөгжүүлэх стратегийн арга хэмжээ зохион байгууллаа. Бразилын тал мөн Засгийн газрын өөрчлөлтийг хийж дуусгасан байна. Тус тусын шинэ аялалдаа Хятад, Бразил болон хоёр орны ард түмнүүд, Хятадын Коммунист Нам болон Бразилын Ажилчдын Нам эв нэгдэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, Хятад-Бразилын харилцаанд илүү сайн маргаашийг бий болгохын төлөө хамтран ажиллана гэж үзэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл