solongonews
Цуврал тайлбар 8: “Уриалга”
2021-07-09 20:41
Цуврал тайлбар 8: “Уриалга”

- ХКН-ын бүх гишүүд ээ, ХКН-ын Төв Хорооноос та нарыг уриалан дуудаж байна. Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, үзэл бодлоо баримталж, итгэл үнэмшлээ бататгаж, намынхаа зорилгыг хэрэгжүүлэн, ард түмэнтэйгээ мах цусны холбоогоо үргэлж хадгалж, ард түмэнтэйгээ бодол санал нэгтэй ажиллаж, бид хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, хүмүүсийн сайн сайхан амьдралын хүсэл тэмүүллийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргаж, нам ба ард түмнийхээ төлөө хичээн зүтгээрэй.  

    БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс намын бүх гишүүдэд хандан уриалга гаргав.

Энэхүү уриалгын зорилго нь Хятадын үндэстнүүдийн агуу их хөгжлийг биелүүлэх явдал юм.

"Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, үзэл бодлоо баримтлан, итгэл үнэмшлээ бататгаж, намын зорилтыг хэрэгжүүлэх", бүх зүйл ард түмний төлөө болно. Хятадын Коммунист нам мэндэлсэн нь Хятадын ард түмнийг аз жаргалтай амьдруулан, Хятадын үндэстнүүдийг хөгжүүлж уг санаагаа мартахгүй үүрэг хариуцлагаа ухамсарлахын төлөө юм.

    ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурал дээр хэлсэнчлэн Хятадын Коммунист нам нь 100 жилийн турш Хятадын ард түмнийг нэгтгэн удирдаж, бүтээж, хичээн чармайж ирсний гол сэдэв бол даруй Хятадын үндэстнүүдийн агуу хөгжлийг биелүүлэх болно.

100 жилийн турш хичнээн том сорилт, шахалтад өртсөн ч, хичнээн их золиос, зардал гаргасан ч гэсэн ХКН нь Хятадын ард түмнийг аз жаргалтай амьдруулан, Хятадын үндэстнүүдийн хөгжил цэцэглэлийн төлөө гэсэн уг санаагаа хэзээ ч гуйвуулсангүй.

Түүхээ эрэгцүүлэх нь бодит байдлыг тусгаж, ирээдүйг холоос харах боломжтой.

   Уг санаагаа мартахгүй үүрэг хариуцлагаа ухамсарлан, өргөн олон ард иргэдийн үндсэн ашгийг төлөөлж, зовлон зүдгүүрийг ард түмэнтэйгээ хуваалцах л юм бол ХКН нь сорилт бэрхшээлүүдийг нэг нэгээр даван туулж, агуу ололт амжилтыг бий болгож, агуу их сэргэн мандалтын хэтийн төлөвийг биелүүлж чадна гэж түүх бидэнд хэлж байна.

"Ард түмэнтэйгээ мах цусны холбоогоо үргэлж хадгалж, ард түмэнтэйгээ бодол санал нэгтэй ажиллаж, бид хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулах", бүх зүйл ард түмээс хамаарна. ХКН нь ард түмэнтэйгээ сэтгэлээ холбон, жаргал зовлонгоо ард түмэнтэйгээ хуваалцаж, ард түмэнтэйгээ эв санааны нэгдэлтэй ажиллаж ирсэн учраас л Хятадын ард түмнийг шахаж байсан гурван уулыг унагаж, ард түмэн эзэн нь хэмээх Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулав. Нийгмийн бүхий л эрсдэл, бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой социализмыг бий болгож, тууштай баримталж, хамгаалж, хөгжүүлсэн байна. Хүчирхэгжин босож нийгмийг бүх талаар байгуулсан.

        Одоо Хятадын Коммунист Нам нь Хятадын ард түмнийг удирдан, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх шинэ замыг эхлүүллээ. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын зорилгод хүрэхэд бид түүхийн аль ч үеэс ч илүү ойр, илүү итгэлтэй, чадвартай байна. Үүний зэрэгцээ бид илүү их хүчин чармайлт гаргахад бэлэн байх ёстой.

Хятадын нийгмийн гол зөрчилдөөнөөс үүдэлтэй шинэ шинж чанар, шинэ шаардлага тулгарч байсан ч, эсвэл олон улсын орчны шинэ зөрчил, шинэ сорилтуудтай тулгарсан ч, ард түмний хүсэл зориг, ард түмний хүч чадал байсан цагт Хятадын коммунист нам ялагдашгүй юм.

   Хятадын Коммунист Намын хүчтэй удирдлагыг заавал дагах ёстой. Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөө тасралтгүй эрэлхийлэхэд заавал удирдан чиглүүлэх ёстой. Марксизмыг Хятадын онцлогт зохицуулахыг заавал үргэлжлэн ахиулах ёстой... Хурал дээр Ши Жиньпин дарга “заавал” хийх ёстой есөн зүйлийг онцолсон ба зуун жилийн тэмцлийн туршлагыг дүгнэж, түүнчлэн Хятадын Коммунист намын гишүүд уриалгыг хэрхэн хүлээж авч, шинэ аялалд гарах чиглэлийг зааж өгөв.

"Үнэнийг баримталж, үзэл санааг бататгаж, уг санаагаа мартахгүй үүрэг хариуцлагаа ухамсарлан, золиослогдохоос айхгүй, баатарлаг тулалдаж, намдаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө зүтгэнэ." Хурлын үеэр дарга Ши Жиньпиний онцолсон нам байгуулах оюун санаа нь Хятадын Коммунист намын оюун санааны эх сурвалж бөгөөд намын гишүүдийн уриалгын хариу, үргэлжлэн хичээн зүтгэсээр буй шавхагдашгүй хөдөлгөгч хүч болох болно.

Уг санаагаа баримтлан, одоо шинээр эхлүүлье. Шинэ аялалд коммунист намын гишүүн бүр түүхээс сургамж авч, ирээдүйг бүтээж, есөн "заавал хийх ёстой"-г хэрэгжүүлж, шилдэг уламжлалаа үргэлжлүүлж, нам байгуулах агуу үзэл санааг уламжлан өвлөж, илүү том, илүү шийдэмгий, уг санаагаа мартахгүй үүрэг хариуцлагаа ухамсарлахыг санаж, "Ард түмний сайн сайхан амьдралын хүсэл тэмүүллийг биелүүлэхийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж, нам болон ард түмнийхээ төлөө хичээн зүтгээрэй".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл