ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар 10-р сарын 06-нд БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээсэн байна.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосон 70 жилийн баярыг тохиолдуулан минь бие ХКН, Хятадын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс танд болон БНАСАУ-ын хөдөлмөрийн нам, засгийн газар, ард иргэдэд халуун баяр хүргэж байна гэжээ.
Ши Жиньпин: Миний бие БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжил, БНАСАУ-ын хөдөлмөрийн намын төв хорооны дарга хоорондох харилцан итгэлцэл, нөхөрлөлийг маш чухалчлуулсаар ирсэн. БНАСАУ-ын талтай хамтдаа хүчин зүтгэж, дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор гараа болгож хоёр орны урт удаан, тогтвортой харилцааны хөгжлийг ахиулж, хоёр орон жич хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ким Жон Ун баярын цахилгаандаа:
БНАСАУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг тохиолдуулан минь бие БНАСАУ-ын хөдөлмөрийн нам, засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болон ХКН, Хятадын засгийн газар, бүхий л ард иргэдэд халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна гэжээ.
Тэрээ миний бие ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хамтдаа, хоёр орны иргэдийн хамтын хүсэл эрмэлзэхийн дагуу дэлхийн бахархал болсон БНАСАУ, БНХАУ-ын нөхөрлөлийг улам бэхжүүлж, социализмын замналыг нөхөрлөл, эв нэгдлээр хамгаалж, Солонгосын хойг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг эрс хамгаалахад бэлэн байна гэж онцолсон байна.
