solongonews
Монгол хэлний шинэ нэр томъёоны хурал боллоо
2019-07-29 10:50
Монгол хэлний шинэ нэр томъёоны хурал боллоо.

        2019 оны Монгол хэлний шинэ үгийн нэр томъёоны орчуулгын мэргэжилтнүүдын хурал энэ сарын 25-наас 26-ны өдөр Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстэний өөртөө засах шяньд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг Хятадын Цөөн тоот үндэстний хэлний орчуулгын товчоо голлон зохион байгуулсан бол Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах шяний орон нутгийн Засгийн газар ажил хэрэгч талаар хамтран ажиллав.
    
Тус хурлаас сүүлийн хоёр жилийн БНХАУ-ын улс төрийн амьдралын томоохон үйл явдал болох ХОЁР ХУРАЛ-ын талаарх үндэстний орчуулгын ажилд холбогдсон шинэ үгийн нэр томъёо, шинэ Хууль тогтоомжийн нэр томъёоны 300 гаруй үгийг Монгол хэлэнд яаж орчуулахыг баталгаажуулжээ. Үүгээрээ хурал товлосон зорилгодоо хүрсэн төдийгүй монгол хэлний шинэ үгийн нэр томъёоны орчуулгын ажил бас нэг шат ахисан гэж хурлаас дүгнэв.
    
БНХАУ-ын найман мужаар Монголчууд тархан амьдардаг юм. Харин энэ удаагийн хуралд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын радио телевизийн ерөнхий товчоо, "Үндэстний бүлгэмдэл" сэтгүүл, Үндэстний зурагт сэтгүүл, CCTV.com-ын Монгол хэлний редакц, Үндэстний Хэвлэлийн Хороо, ӨМӨЗО-ы Засгийн газрийн тамгын газар, Хөхнуур мужийн Засгийн газрийн Цөөн тоот үндэстний хэлний орчуулгын хэлтэс, Шинжяний Өдрийн сонин болон аймаг хошууны орчуулгын мэргэлжилтнийг багтаасан 50 орчуулагч мэргэжилтэн тус хуралд оролцов.
  
Үндэстний хэлний орчуулгын ажил нь цөөн тоот үндэстэн тархан амьдарч байгаа орон бүс, мөн цөөн тоот үндэстний олон түмэнд нам засгийн дуу хоолойг тухайн үндэстний эх хэл дээр нь шууд хүргэдэг тул маш чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ хөгжил болон  орчин үеийн шилдэг соёлыг алслагдмал бүс, хязгаар нутагт амьдарч байгаа цөөн тоот үндэстнүүдэд ойртуулах алс хэтийн ач холбогдолтой гэдгээрээ нийтлэг ойлголтод хүрчээ. 
   
Үндэстний хэлний орчуулгын ажил нь үзэл баримтлалын хувьд дарга Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалимт үзэл баримтлалаар удирдуулна. Мөн нөхөр Ши Жиньпиний Үндэстний ажлын талаар хэлсэн чухал заавраар бодит ажил хэрэг болгож, БНХАУ-ын 56 үндэстний хамтын ойлголтыг цогцлооно. 

БНХАУ-ын Цөөн тоот үндэстний хэлний орчуулгын товчооны орлогч дарга Ли Шюлянь

 Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах шяний орлогч дарга Ли Шүхэ

 БНХАУ-ын цөөн тоот үндэстний хэлний орчуулгын товчооны Монгол хэлний тасгийн дарга Хасан

CCTV.com-ын Монгол хэлний редакцийн дарга А.Урнаа

Төв радиогийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт

БНХАУ-ын цөөн тоот үндэстний хэлний орчуулгын товчооны Монгол хэлний тасгийн орлогч дарга Эрдэмт

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл