"Тавдугаар сарын 04-ний залуучуудын баяр"-ыг угтаж, мөн "05-р сарын 04-ний хөдөлгөөн"-ий 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор 04 дүгээр сарын 30-ны өдөр Бээжин хотноо хурал зохион байгуулсан байна.

Ши Жиньпин дарга хуралд оролцов
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд оролцов. Ши Жиньпин дарга хэлэхдээ:
- Орчин үеийн залуучууд эх оронч үзэл, хүн төрөлхтнийг хайрлан хамгаалах үзэлтэй байж, Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийг хүндэтгэн, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн төлөө, мөн "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц"-ыг бүтээхийн тулд хичээн зүтгэх хэрэгтэй гэлээ.

Хурлын үеэр
"05-р сарын 04-ний хөдөлгөөн" бол Хятадад үүссэн нийгмийн хувьсгалын аугаа их үйл хэрэг, үзэл суртлын агуу их хөдөлгөөн, шинэ соёлын хөдөлгөөн төдийгүй Хятадын үндэстнүүдийн сэргэн мандах замналын эхлэл хэмээн Ши Жиньпин дарга үзсээр ирсэн юм. Энэ тухай тэрээр ярихдаа:
- Хятадын залуучууд алсын хараатай, улс орноо хайрлах үзэл баримтлалтай, аугаа их бүтээлч сэтгэлгээтэй. Тэд бол Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх манлайлагч юм гэжээ.
