solongonews
“Чю Ши” сэтгүүлд Ши Жиньпиний илтгэлийг нийтэлжээ
2023-02-16 11:34
“Чю Ши” сэтгүүлд Ши Жиньпиний илтгэлийг нийтэлжээ.

Хоёрдугаар сарын 16-нд нийтэлсэн “Чю Ши” сэтгүүлийн энэ оны 4-р хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 2022 оны 12-р сарын 15-нд болсон ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал дээр тавьсан чухал илтгэл "Өнөөгийн эдийн засгийн ажилд тулгарч байгаа хэдэн томоохон асуудал"-ыг нийтэлжээ.

"Өнөөгийн эдийн засгийн ажилд тулгарч байгаа хэдэн томоохон асуудал" нэртэй энэхүү илтгэлдээ “2023 оны эдийн засгийн ажилд олон сорилт тулгарч, олон асуудлыг зохицуулах шаардлагатай тул эрхбиш стратегийн ерөнхий талаас асуудалд хандаж, гол зөрчилд анхаарлаа төвлөрүүлж, эдийн засгийн тухай нийгэм нийтийн итгэлийг нэмэгдүүлж, төсөл төлөвлөгөөг сайтар хийх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Мөн дотоод эрэлт хэрэгцээг тэлж, орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, “хоёрыг гуйвшгүй баримталж, гадаад хөрөнгийг идэвхтэй, улам үр дүнтэй ашиглан, эдийн засаг, банк санхүүгийн томоохон эрсдэлээс үр дүнтэй сэргийлэх”-ийг цохон тэмдэглэжээ.  

Хөдөөгийн сэргэн мандалтыг бүх талаас нь дэмжиж, их хэмжээний ядууралд эргэн орох эрсдэлээс шийдэмгий сэргийлэх шаардлагатай. Бүх талыг хамарсан гүнзгийрүүлсэн шинэчлэлийн шинэ эргэлтийг төлөвлө. "Бүс ба зам"-ын хөгжлийн өндөр түвшинд дэмжинэ. Бүс нутгийн томоохон стратеги, бүс нутгийн хөгжлийн хамтарсан стратегийг сайтар хэрэгжүүлнэ. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн ногоон өөрчлөлтийг дэмжиж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцолно гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл