solongonews
Хойд Солонгос, Хятад улс хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоожээ
2019-06-21 21:07
Хойд Солонгос, Хятад улс хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосон байна.

    Хятад, Хойд Солонгос нь найрсаг хөршүүд бөгөөд хоёр орны харилцааны урт удаан түүхтэй. БНХАУ, БНАСАУ 1949 оны 10 дугаар сарын 06-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Хойд Солонгос нь Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг юм. 1950 онд Солонгосын дайн дэгдэж эхэлснээр Хятадын ардын армийн сайн дурынхан Солонгосын цэргийнхэнтэй хамтран дайтаж дайнд ялсан байдаг.

Далан жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр нам, хоёр улс өндөр түвшний харилцааны уламжлалаа хадгалсаар ирсэн. Хоёр тал соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, иргэдийн амьжиргааны салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

   2018 оноос хойш ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун дөрвөн удаа уулзаж, хоёр орны хоорондын уламжлалт нөхөрлөлийг төлөөлж, БНХАУ-БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жилийн хугацаанд урьд өмнө хэзээ ч байгаагүй ахиц үзүүлсэн юм. Хоёр орны удирдагчдын удирдлагаар Хятад, БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөл сайн байгаа бөгөөд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл