“Хятадын Коммунист намын засаглалын үзэл баримтлалыг олон хүнд танилцуулна "
Жэжян мужийн Лишүй хотын Сүйчан шяний Ван Цүнькөү сууринд Улаан армийн дүрэмт хувцастай, Улаан армийн малгай өмссөн Замби улсын залуу Корнелиус·Чаби·Мувева удирдлаган доор Улаан армийн замаар дахин аялав.
- Би Эдгар Сноугийн "Баруун зүгт зорчсон аяны тэмдэглэл"-ээс Хятадын Улаан армийн түүхийг уншиж байсан. Өдгөө үүнийг биечлэн мэдэрсэн бөгөөд надад маш гүн гүнзгий санагдаж байна гэж Мувева хэлэв. Тэрээр 30 настай. Жэжянгийн Хөдөө аж ахуй, ойн их сургуулийн Олон улсын боловсролын коллежид ландшафтын архитектурын чиглэлээр магистрт суралцаж байна.
БНХАУ -ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Жэжянгийн Хөдөө аж ахуй, ойн их сургууль "Коммунист намын соёлыг ойлгох" цуврал үйл ажиллагааг эхлүүлж, олон улсын оюутнуудыг зохион байгуулан Жэжянгийн янз бүрийн хэсэгт Коммунист намын суурин руу явж, Хятадын Коммунист Намын түүхийн талаар ойлгож мэдээд туршлагаа тэмдэглэжээ. Шинэ эриний олон улсын оюутны хэвлэлийн "Баруун зүгт зорчсон аяны тэмдэглэл” бичихийг уриалав. Мувева болон Орос, Украин, Вьетнам, Киргизстан, Боливи болон бусад орны оюутнууд Жэжян мужийн баруун өмнөд хэсэгт орших хувьсгалын сууринд хүрч, Хятадын хувьсгалын үеэр амь үрэгдэгсдийн түүхийг ойлгож мэдсэн байна.
Лишүй Сүйчан Ван Цүнькөү суурин бол Улаан армийн урьдчилсан дивизийн штаб байрлаж байсан газар юм. 1930 -аад онд Сү Юй, Лю Ин тэргүүтэй хятад ажилчин тариачдын Улаан армийн урагшлах дивиз энд орж суурьшаад Ван Цүнькөү суурингаар төв болгосон Жэжян мужийн баруун хэсэгт аажмаар партизаны хувьсгалын суурин байгуулжээ. Дивизийн цэргүүд цуст тулалдаанд оролцож, олон цэрэг партизаны дайнд амиа алдаж энд мөнх нойрссон байдаг.
Ван Цүнькөү сууринд Мувева ангийнхантайгаа хамт Хятадын ажилчид ба тариачдын Улаан армийн дивизийн дурсгалын танхимд зочилж Улаан армийн амьдралыг үзэж сонирхов. Энэхүү арга хэмжээний үеэр Мувева мөн "Хятад, Хятад, улаан нар үнэт мандана" гэсэн хувьсгалын дуу дуулж сурсан, маш сэтгэл хөдөлгөм дуулдаг билээ. "Энэхүү арга хэмжээ нь Хятадын хувьсгалын түүхийг гүнзгий ойлгоход тусалсан юм. Хятадын Коммунист нам болон ард түмэн чин сэтгэлээсээ холбоотой байдаг. Хятадын ард түмнийг аз жаргалтай амьдруулахын тулд маш их хүчин чармайлт ба өрөгдэл гаргасан." арга хэмжээний дараа Мувева өдрийн тэмдэглэлдээ энэ хэсгийг бичжээ.
Мувева Хятадад сурч байх хугацаандаа тойрон алхах дуртай. Тэрээр өмнө нь уг арга хэмжээг зохион байгуулж байсан Сүйчан хотод дөрвөн удаа очиж байжээ.
- Намайг ирэх болгонд шинэ хувиралттай. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад тосгоны зам илүү өргөн, орчин нь илүү цэвэр, үзэсгэлэнтэй болсон. Байшингийн урд болон ард цэцэг тарьж ургуулсан, хаа сайгүй цэцгийн үнэр анхилна гэж Мувева хэллээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн байгаль орчныг сайжруулахаар намын гишүүд, боловсон хүчнүүд хөдөө орон нутагт очиж, олон түмэнтэй хамт хөдөө нутагыг бүтээн байгуулсан байна.
Хятадад өнгөрүүлсэн долоон жилийн хугацаанд Мувевад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Хятадын эдийн засаг, нийгмийн хурдтай хөгжил. Түүний сэтгэгдэлд Жэжянгийн Хөдөө аж ахуй, ойн их сургууль байрладаг Ханжөү хотын Линьань дүүрэг хэдэн жилийн өмнө жижигхэн хотхон байжээ. 2017 онд өргөтгөн хөгжүүлж дүүргүүд байгуулагдсанаар Линьань нь Ханжөү хотын бүс нутгийн хурдтай хөгжилд хамагдсан юм. Өнгөрсөн жил Ханжөү хотын 16-р метроны шугамыг нээсэн бөгөөд Хөдөө аж ахуй, ойн их сургуулийн өртөөс метроны замаар Ханжөү хотын төвд хүрэхэд нэг цаг хүрэхгүй хугацаа шаардагдах болжээ. Үүгээр ч зогсохгүй сургуулийн эргэн тойронд худалдааны төвүүд, томоохон супермаркетууд нээгдэж, амьдрал улам бүр тав тухтай болж байна.
Хятадын хөгжлийн гайхамшгийн нууц хаана байна вэ? Энэ асуулт Мувевагийн толгойд эргэлдсээр уджээ. Саяхан тэрээр хариултыг номноос олсон юм. "Хятадын тойм" хичээл дээр багш "Ши Жиньпин засаглалын үзэл баримтлалын тухай өгүүлэх нь" номыг уншихыг зөвлөснөөр Мувева үүнийг анхааралтай уншсан юм. Ном дээрх хоосон зайд түүний бичсэн тэмдэглэлүүд дүүрэн харагдана. Түүний хамгийн их тэмдэглэгдсэн зүйл бол "Иргэдээр төв болгохыг баримтлах" хэмээх сэдвүүд байлаа. Сүйчан хотод хийсэн энэхүү аялалтай холбогдуулан Мувева "Ард түмнийг үргэлж зүрх сэтгэлдээ байлгах" гэдэг нь Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг дагуулан хөгжлийн агуу их гайхамшгийг бүтээсэн үндсэн шалтгаан гэдгийг ойлгожээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх явцад Мувева оюутны хотхоны халдвараас урьдчилан сэргийлэх сайн дурын ажилтан болж, оюутнуудад өдөр бүр биеийнхээ температурыг хэмжих, шаардлагатай амьжиргааны хангамж худалдан авч өгөх, халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгээ идэвхтэй сурталчлах ажилд оролцов. Тэрээр сайн дурын ажилтны хувьд эргэн тойрныхоо Хятадын Коммунист намын гишүүд тахал өвчний эсэрг тэмцэх тэргүүн эгнээ рүү яаран гүйж байгааг харсан. Сургууль, олон нийт, тосгон, шаардлагатай газруудад Коммунист намын гишүүд харагдаж, тэдэнд өөрсдийгөө зориулж байгааг харсан билээ. Энэ бүхэн түүний "иргэдээр төв болгох" хөгжлийн үзэл баримтлалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн юм.
Энэ оны сүүлчээр Mwewa сургуулиа төгсөх гэж байна. "Миний мөрөөдөл бол төрийн албан хаагч болохын тулд Хятадад буцаж очих, Хятадын Коммунист намын засаглалын үзэл баримтлалыг олон хүнд танилцуулж, эх орноо байгуулах тодорхой практикт хэрэгжүүлэх явдал юм" гэж Мувева хэлэв. (Үргэлжлэл бий)
