solongonews
Пэн Лиюань ДЭМБ-ын видео хуралд оролцов
2021-06-08 16:37
Пэн Лиюань ДЭМБ-ын видео хуралд оролцов.

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ болон ДОХ-ын эсрэг сайн санааны элч Пэн Лиюань энэ сарын 07-нд урилгаар ДЭМБ-ын зохиосон "Сүрьеэгийн улмаас ДОХ-ын нас баралтыг зогсоох" гэсэн видео хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

Тэрээр "Ойрын жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар дэлхийн ДОХ-ын болон Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажил амжилттай үр дүнд хүрээд байна. Хятад улс ДОХ-ын болон Сүрьеэ өвчнөөс сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж, ДОХ-ын тархалтыг хянаж байна. Сүүлийн 20 жилд сүрьеэгийн өвчлөл 40 гаруй хувиар буурч, нас баралтын түвшин 70 гаруй хувиар буурсан юм. Эдгээр амжилтууд нь Хятадын засгийн газрын асар их анхаарал халамж, эмнэлгийн ажилтнуудын тасралтгүй хүчин чармайлт, сайн дурынхны чимээгүй сэтгэл зүтгэлээс салж чадахгүй юм" гэжээ.

Пэн Лиюань "Халдварт өвчин бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамтын сорилт бөгөөд ДОХ, серьеэгийн заналхийллийг арилгах нь бидний хамтын хүсэл мөрөөдөл юм. Өнөөдөр Ковид-19 цар тахал дэлхий нийтийг хамарч, ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд учруулж байгаа болохоор бид хамтдаа хүчин зүтгэж, нэгэн зүгт урагшлах ёстой. Дэлхийн улс орнууд, олон салбарынхан гар нийлж, идэвхтэй арга хэмжээ авч, ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрчлэх ажлыг бэхжүүлж, хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран хүчин зүтгэхийг миний бие уриалж байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл