Синьхуа агентлагийн мэдээ, тухайн орон нутгийн цагаар 01-р сарын 07-нд Ботсванын ерөнхийлөгч Масиси Габоронед тэнд айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ва И-г хүлээн авч уулзав.
Ван И Масисид Ши Жиньпин даргын өөрт нь дэвшүүлсэн дотны мэндчилгээ болон шинэ оны ерөөлийг уламжиллаа. Ван И:
- Ерөнхийлөгч та тушаалд орсноосоо хойш хоёр орны найрамдалт уламжлалыг нандигнаж, нэг хятадын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, хоёр орны харилцан итгэлцлийг даруй түргэн засан сайжруулж, Хятад Ботсванын харилцааг эрүүл хөгжлийн замд буцааж оруулсан юм. Хятадын тал үүнийг өндрөөр үнэлж байна гэж хэллээ.
- Хятадын тал гадаад харилцааныхаа явцад том жижиг орон бүгд эрх тэгш байх зарчим хэрэгжүүлж, гадаад орны дотоод хэрэгт ерөөсөө хөндлөнгөөс оролцдоггүй. Ботсванын талтай хамт хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголт болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд уулзалт, Хятад, Африкийн эв санаа нэгтэйгээр коронавирустэй тэмцэх онцгой хурлын үр бүтээлийг цаашид хэрэгжүүлж, засаглалын туршлагаа хуваалцан, цар тахлын дараах хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар гараа болгож, хоёр орны хамтын ажиллагааг шинэчлэн шат өгсүүлэх нь Ботсванын аж үйлдвэржилтээ түргэсгэх, дижиталжих үйл явцыг түргэсгэх мөн Ботсванын иргэдэд ашиг тус хүртээхэд ашигтай юм гэж илэрхийллээ.
