solongonews
Ши Жиньпин экологийн иргэншлийг сайтар биелүүлэхийг онцлов
2020-11-14 20:48
Ши Жиньпин экологийн иргэншлийг сайтар биелүүлэхийг онцлов.

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 13-нд Жянсү мужийн Янжөү хотод ажиллав. Тэрээр урьд хожид Юньхэгийн Сань Вань экологийн соёлын парк, Жяндүгийн усан ашиглалтын төв зэрэг газарт очиж, Да Юньхэ гол дагуух хүрээлэн буй орчны цэгцлэлт болон соёлын хамгаалалтын уламжлал ашиглалт, өмнөдийн усыг умар зүг татах төслийн зүүн шугамын төлөвлөлт байгуулалт болон Жяндүгийн усан ашиглалтын төвийн ажиллагаа зэрэг байдалтай танилцсан байна. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Экологийн иргэншлийг сайтар биелүүлэх хэрэгтэй, экологийн иргэншил нь ард түмний амьдралын аз жаргалтай шууд холбогдоно гэжээ.


Янжөү хотын Юньхэгийн Сань Вань экологийн соёлын паркт Ши Жиньпин Да Юньхэ гол дагуух хүрээлэн буй орчны цэгцлэлт болон соёлын хамгаалалтын уламжлал ашиглалт зэрэгтэй танилцсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ирснийг хараад паркт зугаалан амарч байсан хүмүүс даргын дэргэд ирцгээж, амар мэндийг нь асууцгаасан байна.

Дараа нь дарга Ши Жиньпин Янжөү хотын Жяндү усан ашиглалтын төвд очиж, өмнөдийн усыг умард зүг татах төслийн зүүн шугамын ажил байдал болон Жяндүгийн усан ашиглалтын төвийн байгуулалтын ажиллагаатай танилцсан байна. Ши Жиньпин онцлохдоо: Өмнөдийн усыг умард зүг татах төслийн хэрэгжилт болон умард нутагт ус хэмнэх ажлыг нягт уялдуулж, ус хэмнэхийг илүү анхаарч, нэг талаар ихээр ус татаж, нөгөө талаар усыг дураар бүрэлгэн сүйтгэж болохгүй гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл