solongonews
Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй утсаар ярив
2020-12-16 17:18
Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 15-ны орой Чилийн Ерөнхийлөгч Пинеллатай утсаар ярилаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Чили бол шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн анхны орон бөгөөд Хятад, Чилийн харилцаа нь Хятад, Латин Америкийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа ялалтад хүрэх үлгэр жишээ болох юм гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, хоёр тал хөгжлийн стратегиа бэхжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг сайжруулах боломжийг бүрэн чөлөөлөх ёстой. Хятад улс Чилийн хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн барилга байгууламж болон бусад салбарт хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, технологийн шинэчлэл, дижитал эдийн засаг зэрэг хамтын ажиллагааны шинэ цэгүүдийг бий болгож, соёл боловсрол, эрүүл мэнд, орон нутаг, аялал жуулчлалын салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Вакцины судалгаа, боловсруулалт, хэрэглээний хамтын ажиллагааг бэхжүүлж, Чилиын цар тахлын эсрэг тэмцэлд чадавхийнхаа хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн асуудлаар харилцаа холбоо, уялдаа холбоог бэхжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдаанд хамтаар дэмжлэг үзүүлнэ. Чили улс Хятад, Латин Америкийн  хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт найдаж байна гэж цохон тэмдэглэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл