
Уул усаараа залгалдсан Хятад, Монгол хоёр улс нь бие биенийхээ чухал хөрш бөгөөд ард түмний найрамдал өнө удаан түүхтэй. Шинэ коронавирусын халдвар дэгдсэнээс хойш хоёр улс бие биенээ харилцан тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж байна. Хятадад тахлын нөхцөл байдал хамгийн хүнд үед Монголын тал 30 мянган хонь хандивласан бол Монгол Улсад тахлын нөхцөл байдал хурцадсан үед Хятад улс 4 сая гаруй тун вакцинаар тусалсан нь найрамдал, харилцан туслалцах нөхөрлөлийг тод харуулсан юм.
Хятад, Монгол хоёр орны удирдагчид ойр дотно харилцаатай байж, хоёр орны харилцааны хөгжлийг стратегийн өндөрлөгөөс удирдан чиглүүлж байна. Өнгөрсөн онд Хятад, Монгол хоёр орны удирдагчид утсаар болон видео уулзалт хийсэн нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үр дүнтэй гүнзгийрүүлсэн юм. БНХАУ-ын Коммунист нам, Монгол Улсын эрх баригч Монгол Ардын нам хоёр зуун жилийн түүхтэй бөгөөд хөгжил, хамтын ажиллагааны түүхэн явцаа гүнзгий дүгнэж, хөгжлийн төлөвлөлтөө холбожээ. 2021 онд Хятад, Монгол хоёр улсын худалдааны хэмжээ өмнөх үеийнхээс давж, цар тахлын өмнөх үеэс давав. Хоёр орны ард түмний харилцан ойлголцол гүнзгийрч, Монголын бүх салбарынхан Хятад улсын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хараад баяртай байгаа бөгөөд Хятад улс дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Удахгүй болох Бээжингийн өвлийн олимп нь Хятад, Монголын ард түмний найрамдал, эв нэгдлийг гэрчлэх томоохон арга хэмжээ болно. Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны гадаадын удирдагчдын нэг юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, Олимп бол бүх хүн төрөлхтний томоохон үйл явдал, улстөржих ёсгүй гэдгийг онцлон тэмдэглээд, Монгол Улс Хятадтай эв санааны нэгдэлтэй байж, өвлийн олимпийг мөр зэрэгцэн угтах болно гэдгээ илэрхийлжээ. Эдгээр мэдэгдэл нь дэлхийн дийлэнх улс орон, ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Монголын нийгмийн бүхий л давхаргаас нааштай хариулт авч байна.
МҮОХ ч мөн адил Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж байгаа нь тодорхой. Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэн, явах бэлтгэлээ базааж байна. Монголын хэвлэл мэдээллийнхэн, ард түмэн Бээжингийн өвлийн олимпод анхаарал хандуулж, Хятад улс тахлын хүндрэлийг даван туулж, гайхамшигтай, ер бусын, гарамгай Олимпийн наадмыг дэлхий дахинд толилуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархаж, хүлээж буйгаа илэрхийлэв. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас анх удаа олимпийн алтан медаль хүртэж байсан сэтгэл хөдөлгөм мөчийг олон монголчууд дурсан санаж, Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын гайхалтай амжилтыг тэсэн ядан хүлээж байна. Мөн Бээжингийн Өвлийн Олимпод зориулан монгол залуусын урласан олон зуун видео бичлэг, олон тооны уран зураг, уран бичлэгийн бүтээлүүд бидэнд ирж, Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг зөгнөн ерөөж, хүсэн хүлээж буйгаа илэрхийлсэн. Бээжингийн Өвлийн Олимп Монголын өвөлд тод өнгө нэмж, Монголын ард түмний Хятадын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.
Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсын Их Хуралд чухал илтгэл тавихдаа Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагаа, Хятадын хөрш орнуудын дипломат харилцаа, Азийн орнууд хэрхэн зохицож байх ёстой талаар ярьж байсан. Хятад улс Монгол Улстай солилцоо хийхдээ цаг үеийн чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзлийг баримталж, хөршүүдтэйгээ найрамдалт, түншлэлийн зарчмыг баримталж, хөрш зэргэлдээх дипломат бодлогыг тууштай баримталж, сайн хөршийг бий болгож, хамтын ажиллагаагаа баталгаажуулсаар ирсэн. Мөн хөршүүдээ цэцэглэн хөгжүүлэх, нөхөрсөг, чин үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, шударга ёс, ашиг сонирхлыг зөвөөр харж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг бүтээн байгуулахын төлөө хамтран ажиллах болно. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцаа улам их хөгжилд хүрч, хоёр орны ард түмэн гар нийлэн маргаашийн сайн сайханд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна.
