Ши Жиньпин эмгэнэл илэрхийлжээ
2023-01-18 10:05
Ши Жиньпин Балба улсад зорчигч тээврийн нисэх онгоц осолдсонд эмгэнэл илэрхийлжээ.
Балба улсад зорчигч тээврийн нисэх онгоц осолдсон хэрэгт холбогдуулж Хятад улсын дарга Ши Жиньпин 01 дүгээр сарын 16-нд Балбын ерөнхийлөгч Бидя Деви Бхандаритай утсаар ярьжээ.
Ши Жиньпин дарга "Балба улсад зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, олон хүн нас барсан тухай дууллаа. Энд миний бие Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлэн, тэдний ар гэрийнхний уй гашууг хуваалцаж байна" гэжээ.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Балбаын ерөнхий сайд Пушпа Камал Дахалтай утсаар ярьж, онгоцны ослын хэргээр эмгэнэл илэрхийлжээ.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
