2018 онд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг санал нэгтэйгээр ХIII сонгуулийн БХАТИХ-ын Өвөр Монголын төлөөлөгчөөр сонгосон байна. Тэр үеэс эхлэн Ши Жиньпин дарга ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅠ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэг, ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅡ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг, ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅢ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг, ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅣ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг зэрэг нийт дөрвөн удаа Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон Өвөр Монголын хөгжлийн талд чухал үг хэлж, шинэ эрин үед Өвөр Монголын хөгжлийг удирдан чиглүүлэх тал дээр чухал зааварчилга өгсөн байна.
2018 онд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг санал нэгтэйгээр ХIII сонгуулийн БХАТИХ-ын Өвөр Монголын төлөөлөгчөөр сонгож,Ши Жиньпин дарга БНХАУ-ын "Хоёр чуулган"-ы үеэр Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ:
-Би Өвөр Монголын Өөртөө Засах Орныг сонгож сонгуульд оролцсон. Энэ нь Намын Төв Хорооноос үндэстний, хил хязгаарын бүс нутагт анхаарал хандуулж байгааг илэрхийлж байгаа юм. Намын Төв Хороо нь хөгжөөгүй бүс нутгуудын хөгжлийг хурдасгаж, ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулах төлөвтэй байгааг илэрхийлж байна хэмээн илэрхийлсэн байдаг.
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо Өөртөө Засах Орны хөгжилд хэд хэдэн санал өгсөн байна.
-Эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжихийн тулд аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжихэд анхаарч, бодит эдийн засгийг илүү хүчирхэгжүүлэх хэрэгтэй.
-Ядууралтай амжилттай тэмцэх түлхүүр нь хүнд хэцүү ядуу буурай бүс нутгийн ядууралтай тэмцэх. Ядуу буурай амьдралтай хүн ам төвлөрсөн суурин, сум, тосгон, багийг ядуурлаас гаргах явдал юм. Амьдрал ядуу буурай хүн ам төвлөрсөн суурин сум, тосгон, багт чиглүүлж, аж үйлдвэрээр хөгжүүлэх, ажил эрхлэлт, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, эмнэлгийн аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд илүү үр дүнтэй арга хэмжээ авч, илүү боловсронгуй ажил хийх хэрэгтэй. Хүнд өвчнөөс сэргийлэх механизмыг боловсронгуй болгож, өвчний улмаас үүссэн ядуурлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
-Бид сахин бараалж харилцан туслалцах үзэл баримтлалыг хэрэгжүүлж, үндэсний эв нэгдэл, дэвшлийн боловсролыг гүнзгийрүүлж, Хятадын үндэстний хамтын цогц нэгдлийн ухамсрыг бэхжүүлж, үндэстнүүд анарын үр адил нэгдэн нягтарч, хамтдаа эх орныхоо умард хил хязгаарыг хамгаалж, хамтдаа сайхан амьдралыг бий болгох хэрэгтэй.
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын экологи, байгаль орчныг хамгаалах асуудалд маш их анхаарал хандуулж байна. 2019 онд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅡ чуулганы үеэр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо экологийн соёлыг бий болгох тухай хэлэлцжээ.
-Экологиор тэргүүн сэдэв болгож, ногоон хөгжлөөр удирдамж болгосон өндөр чанарын хөгжлийн шинэ арга замыг судална. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжил ба экологийн орчныг хамгаалах хоорондын уялдаа холбоог зохицуулж, стратегийн байршилд нийцүүлэн Өвөр Монголын онцлог шинж чанарыг тусгасан экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн замаар өндөр чанартай хөгжлийн шинэ замыг эрэлхийлэх шаардлагатай гэжээ.
-Экологийг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ. Өвөр Монгол нь ой мод, тал нутаг, намгархаг газар, гол мөрөн, нуур, цөл зэрэг байгалийн төрөл бүрийн тогтоцтой. Энэ нь урт хугацаанд бүрэлдсэн цогц эко систем байж, экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийг иж бүрэн удирдан зохион байгуулах ёстой. Эко системийн дотоод механизм, хууль тогтоомжийн дагуу байгалийн нөхөн сэргээлтээр гол болгох зарчмыг баримталж, орон нутгийн нөхцөл байдал, ангиллын бодлогын дагуу чиглэлт чанартай, системчилсэн, урт хугацааны үр нөлөөг дээшлүүлэх хэрэгтэй.
-Бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянахын тулд хатуу тэмцэл хийх ёстой. Иргэдийн хамгийн их тусгаж буй хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь орчин ахуй, иргэдийн амьжиргааг сайжруулах зайлшгүй шаардлагатай төдийгүй экологийн соёлын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь тулгам ажил юм.
"Тархай бутархай, эмх замбараагүй, бохирдолтой" аж ахуйн нэгжүүдийг тууштай хянан шийдэж, чухал бүс нутгийн агаар мандлын орчныг цогцоор нь сайжруулах ажлыг үргэлжлүүлэн сайжруулж, хот, суурингууд, хөгжлийн бүс, аж үйлдвэрийн паркуудын бохир ус цэвэрлэх байгууламж барих ажлыг хурдасгах, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны орчныг сайжруулах хэрэгтэй. ӨМӨЗО-ы Хөлөн нуур, Улаансухай нуур, Таагын нуурын экологийг засан сайжруулах ажлыг сайтар хийж, зөв арга хэмжээ авч, чин сэтгэлээсээ хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
2020 он бол ер бусын нэгэн жил. “СОУID-19” цар тахлын өмнө бид бие биеэ хайрлахыг ард түмэнд хамгийн түрүүнд тайлбарлаж, эв нэгдэл, тэсвэр тэвчээрээрээ цар тахалтай тэмцсэн. 2020 оны 05 дугаар сарын 22-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Ши Жиньпин дарга оролцохдоо:
-Хятадын Коммунист Намын үндэс суурь нь ард түмэн. Нам нь хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн дунд ард түмнийг нэгтгэн удирдсан. Үүний үндсэн зорилго нь ард түмэнд сайхан амьдрах нөхцөл боломж олгох явдал, хэчнээн олон бэрхшээл, дарамт шахалттай байсан ч хэчнээн золиос, зардал гаргасан ч гуйвахгүй хэвээр байх болно. Ард иргэдээр төв болгосон хөгжлийн үзлийг баримтлах нь намын үзэл баримтлал, итгэл үнэмшил, мөн чанар, уг санаа, эрхэм зорилгыг тусгах бөгөөд энэ нь намын тэмцэл ба практик туршлагын гүнзгий хураангуй юм. Ард түмнээ хүндэтгэн, ард түмэнтэйгээ хамт байж, ард түмэндээ үргэлж ашиг тусаа өгч, үүнийгээ шийдвэрт бодлого зохицуулалт, практик ажилд хэрэгжүүлж, цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд ажил үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Ард түмэн бол Хятадын нам, төр засгийн хамгийн том итгэл юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэмцэлд Намын Төв Хорооны нэгдсэн удирдлага дор олон түмэн улс даяараа хөтлөлцөж, бүх нийтийн оролцоо, хамтарсан урьдчилан сэргийлэлт, хамтарсан хяналт зэрэг урьдчилан сэргийлэх, хянах хамгийн хатуу системийг бий болгож, мөхөшгүй хүчирхэг хүчийг цуглуулах хэрэгтэй.
2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ынⅣ чуулганы үеэр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт дахин оролцов. "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жилд Ши Жиньпин дарга дахин хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дурдаж, Өвөр Монголын өндөр хөгжилд хүрэх зам болон гол чиглэлийг тодорхойлсон байна.
-Хөгжлийн шинэ үзэл баримтлал нь бүхэл бүтэн цогц учраас бүрэн гүйцэд, үнэн зөв, цогцоор нь ойлгож хэрэгжүүлсэн байх ёстой. Хөгжлийн шинэ хэв маягт үйлчилж нэгдэх хэрэгтэй. Бид үндэстний эв нэгдлийн сайхан уламжлал болон "Үлгэр жишээ үзүүлэх Өөртөө Засах Орон" хэмээх яруу алдраа хүндэтгэн эрхэмлэж, үргэлжлэн баримталж, үндэстний эв нэгдлийн ерөнхий байдлыг бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Бид намын түүхийг судлах, сурч боловсрох чиглэлээр сайн ажиллаж, намын бүх гишүүд уг санаагаа мартахгүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Хятадын ард түмнийг аз жаргалтай байлгаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлнэ.
-Өвөр Монголын БНХАУ-ын хэмжээн дэх хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох байр суурийг тодорхойлж, өөрийн давуу болон дутагдалтай талуудыг гүнзгий шинжилж, эдийн засгийн хөгжлийн гол салбарууд, үндсэн чиглэлүүдийг илүү тодруулж, холбогдох салбаруудыг өндөр түвшинд ухаалаг, ногоон болгон дэвшүүлж, орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн стратегийн аж үйлдвэрүүд болон дэвшилтэт аж үйлдвэрүүдийг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжинэ. Давуу талыг сурталчлах, сул талуудаас зайлсхийх, үр ашгийг дээшлүүлэн, бүтэц, үйл ажиллагаа, чанарыг тохируулан сайжруулна. Аж үйлдвэрийн хэлхээ, хангамжийн хэлхээг чангатгаж, инновацын хэлхээг зохицуулж, технологийн дэмжлэг үзүүлэх чадварыг тасралтгүй сайжруулах шаардлагатай байна. Шинэчлэл, нээлттэй байдлаар бизнесийн орчныг шилдэг болгож, “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлттэй өндөр чанартай хөгжлийг ахиулах хэрэгтэй.
-Итгэл найдлагыг нь хүлээн авлаа. Одоо урагшлах зөв цаг иржээ. Өвөр Монголын үндэстнүүдийн боловсон хүч, олон түмэн уг санаагаа мартгүй, үүрэг хариуцлагаа ухамсралан, Ши Жиньпин дарга ба Намын Төв Хорооны найдлагыг бат цээжлэн, бэрхшээлийг тэвчиж, шаргуу хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх хүртлээ хэзээ ч зогсохгүйгээр, орчин үеийн социалист улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ эрин үед Өвөр Монголын хөгжлийн шинэ хуудсыг бичнэ.
