solongonews
Ши Жиньпин дарга ”Нэгдмэл Орос” намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-11-26 20:39
Ши Жиньпин дарга ”Нэгдмэл Орос” намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Шиньпин энэ сарын 25-нд Ардын хурлын ордонд Борис Гризловоор ахлуулсан "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин "Нэгдмэл Орос" намын 19 дүгээр их хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Борис Гризлов төлөөлөгчдийг ахлан Хятад, Оросын эрх баригч намын яриа хэлцлийн механизмын VII хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд таатай угтаж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Миний бие Ерөнхийлөгч В.Путиний хамт Хятад, Оросын шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа хөгжүүлэн, хоёр орны харилцааг харилцан туслалцсан, гүнзгий ойлголцсон, инновацыг эрэлхийлсэн, бүх талаар ашиг хүртэж, хамтаар хөгжих зорилтыг шат ахиулна хэмээн зарласан. Өнөөгийн Хятад, Орос хоёр тал стратегийн тал дээр хүчтэй түшиг тулгуур болж буй нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад стратегийн ихээхэн ач холбогдолтой.

ХКН болон "Нэгдмэл Орос" нам улс орныхоо засаг баригч нам болсны хувьд, шинэ эриний Хятад, Оросын харилцааг ахиулж, нэн өндөр түвшний хөгжилд хүргэх үүрэг хариуцлагыг үүрч буй. Уулзалтад оролцсон хоёр талын төлөөлөгчид гүнзгий солилцон ойлголцож, Хятад, Оросын шинэ эрин үеийн стратегийн бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулахад оюун ухаан, хичээл зүтгэлээ нэмэрлэнэ гэдэгт найдаж байна” гэв.

Борис Гризлов ХКН-ын 19 дэх сонгуулийн IV бүгд хурал амжилттай зохиогдсонд баяр хүргээд, Ши Жиньпин дарга "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн ойрын жилүүдэд Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтдаа хүчин зүтгэж, ололт амжилттай яваа. "Нэгдмэл Орос" нам ХКН-тай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Орос, Хятадын шинэ эрин үеийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл