solongonews
Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалын шинэ амжилт
2021-11-24 19:22
Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалын шинэ амжилт.

    Зүнь-И-гийн хуралдаан нь ХКН-ын түүхэнд томоохон эргэлт авчирсан чухал хурал болохын хувьд марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын бодит байдалтай хослуулж, тусгаар тогтнолын замаар замнан, улс төрийн зөв бодлого стратегийг тууштай хэрэгжүүлж, төлөвшсөн төв удирдлагыг бий болгох тал дээр үнэ цэнтэй туршлагыг бидэнд үлдээсэн чухал хурал юм. Бид Зүнь-И-гийн хуралдааны түүхэн туршлагыг сайн ашиглаж, хурлын үзэл санааны дагуу ажлаа зохицуулах ёстой.

Энэхүү чухал хуралдааныг зохион байгуулсан Гүйжүөы мужийн Зүнь-И хотод байгаа Зүнь-И-гийн хуралдааны дурсгалын газар энэ оны 10-р сарын улсын амралтаар өдөр бүр давхардсан тоогоор 20 мянган жуулчдыг хүлээн авсан юм.

- Уул нь бид зөвхөн ном, киноноос л Зүнь-И-гийн хуралдааны тухай ойлголт авч байсан. Энэ удаа би биеэрээ ирж намын түүхийн тухай бүрэн ойлголттой болсноор бидний одоогийн амьдрал хичнээн аз жаргалтай байгаагаа нэн илүү мэдэрсэн гэж Хятадын Жянши мужийн жуулчин хэлж байлаа.

      2015 оны 06-р сарын 16-ны өдөр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Зүнь-И-гийн хуралдааны талбай болон хурлын үзэсгэлэнгийн танхимтай танилцах үедээ:

- Зүнь-И-гийн хуралдаан нь ХКН-ын түүхэнд томоохон эргэлт авчирсан чухал хурал болохын хувьд марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын бодит байдалтай хослуулж, тусгаар тогтнолын замаар замнаж, улс төрийн зөв бодлого стратегийг тууштай хэрэгжүүлэн, төлөвшсөн төв удирдлагыг бий болгох тал дээр үнэ цэнтэй туршлагыг бидэнд үлдээсэн чухал хурал мөн билээ. Бид Зүнь-И-гийн хуралдааны түүхэн туршлагыг сайн ашиглаж, хурлын үзэл санааны дагуу ажлаа зохицуулах ёстой гэж онцолсон байдаг.

Энэ оны 02-р сарын 05-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйжүө мужид ажиллаж байх үеэрээ удахгүй болох гэж буй намын түүхийн судалгааны арга хэмжээгээр урт замын аян дайны ба Зүны-И-гийн хуралдааны үзэл баримтлалаас коммунистуудын анхны хүсэл эрмэлзэл, эрхэм зорилгыг гүн гүнзгий ойлгож, шинэ эриний намын байгуулалтын ерөнхий шаардлагыг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлэн, шинжлэх ухаанчаар ажиллаж, зоригтой урагшлан шинэ эриний урт замын аян дайнд ялалт байгуулах ёстой гэж онцолсон байна.

            Зүнь-И-гийн хуралдаан бол ХКН-ын түүхэн дэх чухал эргэлт юм

     1934 оны 09-р сард гоминданы тал хувьсгалт төв баазын ар тал руу довтолсны улмаас Улаан армид нөхцөл байдлыг эргүүлэх ямар ч боломж байгаагүй. Аравдугаар сард ХКН-ын төв хороо, Хятадын хувьсгалт цэргийн хороо Улаан армийн 86 мянган цэргийн хамт урт замын аян дайныг эхлүүлсэн байна. Гэсэн хэдий ч Шянжян мөрнийг гатлан өнгөрсний дараа Улаан армийн цэргийн тоо 30 мянган хүн л үлдсэн.

- Шянжянгийн тулалдааны дараа намын дотоодод үргэлжлэн урагшлах чиглэлийн тухай ширүүн маргаан үүссэн гэж Зүны-И-гийн хуралдааны дурсгалын газрын Улаан армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чан Янли танилцуулав. Тэрээр мөн 1934 оны 12-р сард Улс төрийн товчооны гишүүд Гүйжөү Липин шяньд хуралдаж, Мао Зэдүн нөхрийн зөвлөгөөгөөр Шянши нутаг уруу урагшлахыг Гүйжөү мужийн хойд бүс рүү цэрэглэхээр тогтсон байдаг.

     1935 оны 01-р сарын 07-ны өдөр Улаан арми Гүйжүө мужийн Зүнь-И сууринд хүрсэн бөгөөд тухайн сарын 15-наас 17-ны өдрүүдэд ХКН-ын төв хороо Зүнь-И хотод Улс төрийн товчооны өргөтгөсөн хурлыг зохион байгуулсан юм. Хурлаар нөхөр Мао Зэдүнг Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр сонгож, “Дайсны таван удаагийн бүслэлт, дарангуйллын эсрэг Төв хорооны тогтоолын хураангуй” төслийг боловсруулахыг нөхөр Жан Вэньтяньд даалгав. Мао Зэдүн, Жүө Эньлай, Ван Жяшян гурван нөхрийн ажлын багийг байгуулж, бүх армийн цэргийн ажиллагааг хариуцуулсан байна.

Зүнь-И-гийн хуралдаан бол ХКН-ын түүхэн дэх чухал эргэлт. Энэхүү хурал Улаан арми тав дахь удаагийн “бүслэлт, дарангуйллын” эсрэг ялагдсан шалтгааныг дүгнэсэн байна. Энэ нь урт замын аян дайны эхэнд ноцтой уналтад орсон түүхэн мөчид болсон хурал юм. Чухамдаа Мао Зэдүн нөхрийн намын төв хороонд удирдлагыг бий болгосон. Мөн Мао Зэдүн нөхрөөр төлөөлөгч болгосон зөв марксизм чиг шугамын удирдлагын байр суурийг тогтоож, Мао Зэдүнгээр гол цөм болгосон нэгдүгээр үеийн төв удирдлагын багийг байгуулж эхэлснээр ХКН-ын Хятадын хувьсгалын бодит асуудлыг бие даан шийдвэрлэх болгосноор нам, Улаан арми, Хятадын хувьсгалыг аварсан явдал болсон юм.

- Үүний дараа Мао Зэдүн нөхрийн удирдлагын багийн удирдлага дор Улаан арми байлдааны чиглэлээ өөрчилж, дайсны эсрэг тулалдсан. 1935 оны 01-ээс 03-р сарын сүүлч үе хүртэлх хэдэн удаагийн тулалдаанаар дайсны талын гоминданы хэдэн зуун мянган цэргийн бүслэлтийг давж гарснаар бүх дайны явц дахь шийдвэрлэх чанартай ялалтыг байгуулсан. Энэ удаагийн ялалт нь мөн Мао Зэдүн нөхрийн цэрэг армийн командлалын авьяас чадварыг илрүүлсэн гэж Зүнь-И-гийн цэргийн бүсийн улс төрийн комиссар Вэнь Мүхай танилцуулсан байна.

    Зүнь-И-гийн хуралдаан үнэнийг дээдэлж, алдааг засаж, намын төв хорооны зөв удирдлагыг бий болгов

     Зүнь-И-гийн хуралдаан үнэнийг дээдэлж, алдааг засаж, намын төв хорооны зөв удирдлагыг бий болгон, Хятадын хувьсгалд тохирсон стратегийг тогтоон хэрэгжүүлсэн. Энэ нь өнөөдөр ч мөн чухал ач холбогдлоо өгсөөр буй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэмдэглэсэн байдаг.

- Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлал бол ХКН болон ард түмний үнэт өв, басхүү ХКН Хятадын ард түмний хамт хэцүү бэрхшээлийг даван туулж, эцсийн ялалтыг байгуулсан чухал хуралдаан юм. Зүнь-И-гийн хуралдаан нь социализмын үндсэн өртгийн үзлийг хэрэгжүүлэхэд ач тусаа өгч, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явцад эрч хүч хуримтлуулан, оюун санааны баялаг тэжээлээр хангахын зэрэгцээ хүмүүсийн замнах замын хувьд өөртөө итгэх итгэл, онолын хувьд өөртөө итгэх итгэл, тогтолцооны болон соёлын хувьд өөртөө итгэх итгэлийг тасралтгүй нэмэгдүүлэхэд чухал үйлдэл үзүүлж бий гэж Зүнь-И хотын Намын хорооны Намын сургуулийн Зүнь-И-гийн хуралдааны судалгааны төвийн дарга Шю Юүн хэлсэн байна.

     Тухайн үед нам, Улаан арми туйлын аюул түгшүүртэй нөхцөл байдалд байсан ч марксизм, коммунизмын үнэнд итгэх итгэл, ард түмнийг чөлөөлж, хувьсгал ялна гэсэн итгэлээсээ ганхсангүй. Хятадын хувьсгал нь хүчирхэг түүхийн эх сурвалжтай, түүнийг арилгах боломжгүй бөгөөд ялагдахгүй байж, "Ялалт биднийх байх ёстой" гэсэн баатарлаг тунхаглалыг Зүнь-И-гийн хуралдааны “шийдвэр”-т оруулсан юм.

- Яг үнэн ёсыг баримталж, алдаагаа залруулснаар коммунистууд сая аюултай нөхцөл байдлыг өөрчилж, хувьсгалын үр дүнг хамгаалж чадсан. Хятадын коммунистууд ялагдлаас сургамж авч, шүүмжлэл, өөрийгөө шүүмжлэх шүүмжлэлээ илэн далангүй явуулдгаас эцэст нь агуу эргэлтийг биелүүлэх зорилгодоо хүрч чадсан гэж Шюй Юүн танилцууллаа.

    ХКН Коммунист Интернационалтай холбоо тасарсан үед Зүнь-И-гийн хуралдааныг хуралдуулсан. Өдгөө хүмүүс "Зүнь-И-д болсон Улс төрийн товчооны өргөтгөсөн хурлын илтгэлийн тойм" гэх нандин файлыг дахин уншихад тэр үеийн Хятадын хувьсгалын эгзэгтэй нөхцөл байдлыг мэдрэх боломжтой.

- Намын Төв Хорооны зөв удирдлагыг бий болгож, зохион байгуулалтыг засаж залруулахгүй, шинжлэх ухаанч, үндэслэлтэй цэргийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхгүй бол тухайн үеийн нөхцөл байдлаас зайлсхийх боломжгүй. Бодит баримт, гүнзгий сургамжийн өмнө Хятадын үйл хэргийг ХКН өөрөө зохицуулах ёстой гэдгийг эцэст нь ойлгосон гэж Ян Ли хэллээ.

    Зүнь-И-гийн хуралдаан нь үнэндээ марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын хувьсгалын онцлог бодит байдалтай хослуулж, Хятадын үндэсний нөхцөл байдлыг тухайн үеийн онцлогтой нэгдүүлж, Хятадын хувьсгалын үндсэн зарчмыг тогтоосон юм. Тэр цагаас хойш ХКН Хятадын хувьсгалын зөв замыг бие даан эрэлхийлж, Марксизмыг амжилттай нутагшуулсан юм.

Хамгийн гол нь Зүнь-И-гийн хуралдаанаас хойш ХКН үе шаттайгаар төлөвшсөн, эрх мэдэл бүхий удирдлагын олныг бүрдүүлж, намын үзэл санааны, улс төрийн болон үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангасан байна. Нам байгуулагдсаны 100 жилийн хугацаанд нам үргэлжлэн хөгжин дэвжиж, саад бэрхшээлийг даван туулж ялагдашгүй хэвээр үлдсэн байдлыг бий болгоход намын удирдлага нь онцгой бөгөөд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр цөм болгосон намын төв хорооны болон нийт намын үндсэн байр суурийг бий болгосноор нам, ард түмэн, цэрэг арми, Хятадын үндэстнүүдийн байдал урьд өмнө хэзээ ч байгаагүй хөгжлөө олсон.

      Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалаас Хятадын коммунистуудын эрхэм зорилго ба үүрэг хариуцлагын тухай ойлгож болно

        Гүйжөү мужийн Намын хороо Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалыг дэлгэрүүлэн дэмжих нь намын гишүүд, боловсон хүчнийг хувьсгалын өвийг өвлөн үлдээж, үзэл санаа, итгэл үнэмшлээ бэхжүүлэн, эрхэм зорилгоо хэрэгжүүлж, “дөрвөн үзэл ухамсар”-ыг үр дүнтэй дээшлүүлж, “өөртөө итгэх дөрвөн итгэл”-ийг биелүүлэхэд чухал ач тусаа өгөх болон гэж үзжээ. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн томоохон ололт амжилтыг сайжруулан, хот хөдөө бүс нутгийн бүтээн байгуулалтыг ахиулж буйн улмаас хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинэ эриний баруун бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх төслийг сайн хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Мөн дижитал эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэхэд шинэ боломжийг ашиглах, шинэ ололт амжилт гаргах экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулж, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэхээр хичээн ажиллаж байна.

- Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлал үүрд үргэлжлэх бөгөөд чухал цаг үеийн үнэ цэнтэй байх болно. Сүүлийн жилүүдэд ядуурлаас ангижрах ажилд бүх шяний намын гишүүд, дарга удирдлага гэж ялгахгүй тариалангийн талбайгаар хүрч, иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, бодит байдлын тухай ойлголт авч, орон нутгийн бодит байдалд тохирсон хөгжлийн бодлогыг тогтоон хэрэгжүүлсэн. Энэ явцад бид Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалын дагуу ажиллаж, асуудлын өмнө бодит байдлаас үнэнийг эрэлхийлж, ажил хэрэгч байж, саад бэрхшээлийг даван туулж, хөгжлийн шинэ шатанд тулгуурлан нэгдэж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохоор зүтгэж ирсэн. Мөн өндөр чанартай хөгжлийг дэмжиж, шинийг санаачлан, шинэ амжилтад хүрэхээр ажлаа зохицуулж байна гэж 2020 оны “Хятадын шилдэг нарийн бичгийн дарга” цолыг авсан Фэн Ган шяний нарийн бичгийн дарга Ван Жисүн хэлсэн байна.

    Зүнь-И-гийн цэргийн бүс сүүлийн жилүүдэд Зүнь-И-гийн хувьсгалын түүх урт удаан, намын түүхийн олон хэрэг явдал, олон байлдааны талбайтай байгаа давуу талаа бүрэн ашиглаж, олон гол сэдэвт, өвөрмөц онцлог бүхий төрөл бүрийн намын түүх, цэргийн түүхийн судалгааг өрнүүлэн хийж байна.

- Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлалаас ашиг хүртэж, зорилгын мэдрэмжийг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймийн тулд Зүнь-И-гийн цэргийн бүс "Би олны төлөө бодит ажил хийдэг" практик үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж, нарийн бичгийн даргын төсөл, үндэсний батлан хамгаалахын боловсролын сургуульд суралцах зэрэг төслүүдийг хөгжүүлэн хэрэгжүүлж, иргэдийн сайн сайхан ирээдүйн амьдралыг бий болгоход ардын цэргүүдийн хувь нэмрийг оруулахыг хичээж байна гэж Вэнь Мүхай өөрийн санал бодлоо хуваалцсан юм.

    Зүнь-И-гийн Фэн Хуан уулын өмнөд бэлд орших Улаан армийн амь үрэгдэгчдийн шарилын оршуулгын газар сүүлийн жилүүдэд дурсгалын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, боловсролын зохион байгуулах арга барилыг шинэчилж, эх оронч үзлийн хүмүүжил, хувьсгалт уламжлалт хүмүүжлийг идэвхтэй хөгжүүлснээр хувьсгалын соёлын өвийг өвлөн уламжлахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн Гүйжөү муж цэцэглэн хөгжсөөр байна. 2020 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 2012 оны 31-рт жагсаж байснаас 25-д жагсах болжээ. Хурдны замын ашиглалтад орсон хэмжээ 7,607 км, Хятад улсын хэмжээнд тэргүүн байранд жагссан байна. Аймаг, хот, хошуу, тосгоны дөрвөн төвшний телемедициний сүлжээг байгуулсан. Зүнь-И-гийн хуралдааны үзэл баримтлал Гүйжөү мужийн бүх үндэстний ард түмнийг удирдан анхны эрхэм зорилгоо баримталж, баян амьдралтай, экологийн хувьд үзэсгэлэнтэй Гүйжөү мужийн шинэ ирээдүйг бүтээхээр мөнх орших болно.

Зохиогч: ХУАН ЧАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл