Ши Жиньпин дарга:
- Өнгөрсөн жилээс Хятад, Узбекистаны харилцаа Ковид-19 халдварын сорилтыг даван туулж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр хоёр тал харилцан дэмжиж, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны хамтын ашиг тусыг үр дүнтэй хамгаалсан юм. Энэ он бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, мөн Узбекистан улсын тусгаар тогтносны 30 жилийн ой тохиож байна. Хятад улс түүхийн шинэ гараанаас Узбекистаны хамт өнгөрснийгөө залгамжлан ирээдүйгээ угтаж, Хятад Узбекистаны иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй урагш хөгжихийг дэмжин, хөгжил дэвшлийг хамтдаа эрэлхийлж, хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхэд бэлэн байна гэж илэрхийлэв.
